-Баярын өдрүүдэд танайх ямар хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байгаа вэ?
-Өнөөдөр хот хооронд буюу Чойр, Бор-Өндөрийн чиглэлд иргэдэд үйлчилж байна. Мөн Багануур руу нэмэлтээр унаа гарган үйлчилж байна. Өглөө хүмүүс их байсан учраас Багануур чиглэлд 11.00, 13.00 цагаас том оврын автобус гаргасан. Уг нь өдөрт хоёр автобус гардаг ч баярын ачааллаа харгалзан үзээд өнөөдөр гурван автобусаар үйлчилж байна. Багануураас өнөөдөр найман микро автобус Улаанбаатар руу, хотоос хоёр микро гаргасан.
-Үнийн хувьд өөрчлөлт орсон бол уу?
-Үнэ тарифын хувьд хуучин үнээрээ буюу Чойр 9000, 7-12 настай хүүхэд том хүний тарифын 60 хувийг төлж зорчдог. Бор-Өндөр 15000 төгрөг, Багануур руу том оврын автобус 6000 төгрөг, микро автобус 6500 төгрөгөөг зорчиж байгаа.
-Маргааш ямар чиглэлдд автобус явах вэ?
-Шинийн хоёронд хот хоорондын чиглэлд буюу өглөө 08.00, 14.00 цагаас Сүхбаатар /26500 төгрөг/ чиглэлд нэмэгдэлтэйгээр хоёр автобус явна. Өглөө 08.00 цагт Өмнөговь /27500/, Хэнтийн /13000/ чиглэлд рүү тус бүр нэг том оврын автобусаар үйлчилнэ. Шинийн гуравнаас эхлээд хуучн хуваарийн дагуу үйлчилнэ.
-Хот хоорондын чиглэлд жижиг тэргээр үйлчилдэг жолооч нар танайхаар дамжмн замын хуудас авдаггүй юм уу?
-Мэргэжсэн жолооч гэдэг шаардлагыг манайх такси буюу жижиг тэргийн жолооч нарт адилхан тавьдаг. Тийм мэргэжсэн жолоочтой такси манайхаас зөвхөн Багануурын чиглэлд л явдаг. Бусад чиглэлд явж байгаа жолооч нар бол зам дагуу шатахуундаа мөнгө нэмэрлэх гэсэн хүмүүс л байдаг. Чойрын чиглэлд бүлэг жолооч нар бий болсон. Манайх чинь буруу талдаа рультэй тээврийн хэрэгсэлийг хориглоё гээд байхад голдуу тийм автомашинтай, насжилтаар ч тэнцэхгүй 12 жилээс дээш насжилттай тээврийн хэрэгсэлтэй жолооч нар Чойрт их явдаг.
-Үүнд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Хуучин тусгай зөвшөөрлийн дагуу хууль гэж байхад саатуулж, торгох хүртэл арга хэмжээ авдаг байсан. Ерөнхийлөгч хуулийн хэсэг зөвшөөрлүүдийг хүчингүй болгоход түүнд багтаад дээрх зөвшөөрөл хүчингүй болсон юм. Тэгэхээр нөгөө хүмүүстэй барьж ажилладаг гол хууль хүчингүй болчихоор нөгөө хүмүүст янз бүрийн арга хэмжээ аваад байх аргагүй болчихсон. Одоо бол манайхаас тэд нарыг хүн ачаад гарахад замын цагдаад мэдээлээд замд нь зогсоон шалган барьж авч, олгогыг нь хураан 30 мянган төгрөгөөр торгож болно.