“Ice top” маргааш фенүүдтэйгээ шинэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.11-нд нийтлэгдсэн

“Ice top” маргааш фенүүдтэйгээ шинэлнэ

“Ice top” хамтлагийнхан цагаан сарын шинийн хоёронд буюу маргааш  “UB Palace”-ын концертын их танхимд хип хопчдыг доргион був авах нь ээ. Жил бүр уламжлал болгон хийдэг уг тоглолтоо энэ жил хамтлагийнхаа 16 жилийн ойд зориулан “Нөхөрлөл мандтугай” нэртэйгээр нижгэр хийхээр зэхээд байгаа юм.  Тиймээс тэд тоглолтыг нь зорин ирсэн үзэгчдэдээ шоу ертөнцийг өөрөөр харуулана гэсэн шүү.

Тоглолтын сюрпризээс  дэлгэхэд, тэд амьд хөгжмийн хамтлагтай тоглох юм байна. Мөн “Жонон” хамтлаг, дуучин Үүрээ, Баярцэцэг, “Гурван охин”, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, Эгшиглэн гээд тэдэнтэй хамтарч уран бүтээлээ туурьвисан уран бүтээлчид нэгэн тайзнаа дуулах аж.

Тоглолтын тасалбар 21 мянган төгрөг болон 100 мянган төгрөгний гэсэн хоёр үнэтэй юм байна. 100 мянган төгрөгний тасалбарт VIP суудал буюу тоглолтын хүлээн авалтанд оролцох эрх дагалдана гэсэн шүү.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж