Адель хүүгийнхээ нэрийг шивүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.11-нд нийтлэгдсэн

Адель хүүгийнхээ нэрийг шивүүлжээ

Хөгжмийн ертөнцөд өвөрмөц хоолойны өнгө аяс, стиль имижээрээ аль хэдийн олон мянган фэнүүдийн хүрээлэлтэй болсон дуучин Адель өнгөрөгч бямба гаригт Лос-Анжелост болсон алдарт Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцож “Set Fire To The Rain” бүтээлээрээ шилдэг соло тоглолт шагналын эзэн болсон юм. Ээж болоод удаагүй байгаа нэртэй дуучин бүсгүйн 55 дахь удаагийн Грэммид ямар даашинзаар гоёсон, тэр ямар шагнал хүртсэн, түүний стиль өөрчлөгдсөн эсэх гээд Аделийн алхах гишгэх бүр нь хуран цугласан олны болоод гэрэл зурагчдын хараанаас огт холдоогүй бололтой.

Учир нь наадмын үеэр тод улаан өнгийн гоёмсог торон даашинзаар гангарсан Адель чихнийхээ ард хорвоод мэндлээд удаагүй байгаа хайртай хүү Анжелогийн нэрийг шивүүлсэн байсан нь олны анхаарлыг ихэд татсан байна. Тэрээр өөрийн баруун чихнийхээ ард хүүгийнхээ нэрийг ийнхүү шивүүлжээ.

 Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж