Сүхбаатарын талбайд 20 метр урт бялуу засна

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайд 20 метр урт бялуу засна

Энэ жил Эх үрсийн баяраар Сүхбаатарын талбайд 20 метр урт бялуу засах гэнэ. Энэ өдөр хүүхдүүдээрээ дуулуулж, бүжиглүүлэхгүйгээр томчууд нь хүүхдүүддээ сэтгэлийн баяр бэлэглэх өдөр болгохоор зорьж байгаа гэж Нийслэлийн хүүхдийн төлөө газрынхан онцлов. Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ой, Хүүхдийн төлөө нийгмийн хариуцлагын жилийн хүрээнд Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд “Хүүхэд-шинэ бүхний эхлэл” баярын үйл ажиллагааг зохион байгуулах юм. Сүхбаатарын талбайд болох нэгдсэн хөтөлбөрт Сүхбаатар дүүрэг хамтран оролцох бөгөөд бусад дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт хүүхдүүдээ баярлуулах аж.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж