Энэ долоо хоногт Энэтхэгийн шашны хамгийн том баяр болох “Кумбаха Мела” үргэлжилж Хинди шашинт олон мянган мөргөлчид Ганга болон Жамна мөрөнд угаал үйлдэх шашны гол зан үйлийг үйлддэг байна. Энэтхэгийн Аллахабад хотод үргэлжилж буй уг шашны баяр арван хоёр жилд нэг удаа болдгоороо онцлог бөгөөд энэ удаагийн баярт ойролцоогоор 100 сая хүн оролцохоор тус мужид хүрэлцэн ирсэн аж.
Гэсэн хэдий ч хөл ихтэй дээрх баярын өдрүүдэд хотын галт тэрэгний буудлын ойролцоох явган хүний гүүр нурснаас болж 36 хүн амь насаа алдаж 30 хүн шархдсан тухай орон нутгийн цагдаа нар мэдээлжээ. Албаныхны мэдэгдсэнээр хохирогчдын ихэнхи нь хүүхэд эмэгтэйчүүд байсан гэнэ. “Кумбаха Мела” шашны баяр үргэлжилж байгаатай холбоотой Аллахабад хотод 14 эмнэлэгийн 152,326 эмч, 30 мянган цагдаа бүхий албан хаагчид ажилласан байна.
Э.АНХТУЯА