АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама өөрийн гараар кимчи хийсэн талаараа твиттер хуудсандаа бичжээ. Тэрбээр Цагаан ордон доторх цэцэрлэгт хүрээлэнд тусгайлан кимчиний байцааг ургуулсан байна. Өдгөө дэлхийн шилдэг хүнсний нэг болоод буй кимчиг дарах түүнд ихэд сонирхолтой байжээ. Тэрбээр өөрийн туршлагаасаа твиттэр хуудсаараа бичиж, зөвөлгөө өгөн, зургийг нь ч оруулахаа мартсангүй.
Солонгосчуудын үндэсний хоолны хачир кимчиг өдгөө сансарт хэрэглэх талаар судалгаа хийж байгаа билээ.
A.ШАРХҮҮ