Японы эзэн хаадын шүлгүүд

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Японы эзэн хаадын шүлгүүд

Давтагдашгүй сайхан, нарийн
мэдрэмжтэй эдгээр шүлэг Японы соёлын янз бүрийн эриний эзэн хаадын
бүтээл юм. Харин тэдэнд байдаг нэг нэгдмэл шинж нь бүгд л Японы яруу
найргийн “Вака” чиглэлд багтдаг. Энэ чиглэл төдийлөн сайн судлан
шинжлэгдээгүй гэж ярьдаг.

“Вака”
зохиох уламжлал Япон улс байгуулагдсанаас хойш гарч иржээ.

Яруун
найргийн "Вака" төрөл япончуудын соёлын амьдралд чухал нөлөөтөй.
"Вака"
нь хорвоотой танилцаж өөрийгөө төгсжүүлэх яруу найргийн онцгой хэлбэр
ажээ. Японы соёлын сувд гэх энэ төрөлтэй уншигчдаа танилцуулахаар
хичээлээ.
Өнөөгийн хаан ширээнээ залрагч эзэн хаан Акихито, ХХ зуун
Хошууны
хойд захад зогсном
Хязгааргүй холыг далай дээгүүр харнам
Хаа хол
уулс харагдах шиг

Олон хүн өдөржин шөнөжин энд ажиллажээ
Оломгүй
далайд цаг агаар сайхан байжээ
Онц гоё гүүр нээгджээ

Өнөөгийн
хатан хаан Митико, ХХ зуун
Өөрт минь хадгалуулсан үнэт эрдэнэс мэт
Өө,
миний хүүхдүүд
Өр зүрхээ шимшрүүлэн тэвэрнэм, та нарыгаа

Тои
хошууны алсад харагдах
Танхил дураар морьд
Тэдний дэлэнд
тэнгисийн үнэр шингэсэн байх

Эзэн хаан Жемэй, 593-614 он
Ямотогийн
улс олон ч хайрхан Кугуяма хамгаас гоё нь
Ялгуусан хайрхандаа
гараад, улсаа би харахад
Тал нутгийн хязгаарт утаа суунаглаж
Тэнгис
далай дээгүүр цахлай халин ниснэ
Яасан сайхан орон бэ, Ямато!
**Ямато
нь Японы эртний нэр

Эзэн хаан Тэнжи, 614- 671 он
Үүлсийг
нэвтлэх жаргаж буй наран
Усан мандал дээргүүр довтолгох туг далбаа
мэт
Яруу сартай шөнө болох нь
Янагийнхаа урцыг харах юмсан…
 Яматогийн
Ошимагийн оргилд янагтаа гэр барихыг хүснэ

Эзэн хаан Сему,
701-756 он
Өнөө өглөөний наран мандах цагаар
Өмнөдийн галууны
сэрүүн дууг сонслоо
Өтгөрөн улайрчээ, хятад буйлсийн талбай

Эзэн
хаан Камму, 737-806 он
Шиврэн орох намрын бороонд шавшуулсан
Хулсан
цэцгүүд
Харуусан харамсмаар тэдний үнэр…

Эзэн хаан Хайзэй,
774-824 он
Орд шилтгээн тэр чигтээ жаварт автлаа
Уйтгартай
цэцэрлэг цасанд дарагдлаа
Жавар буйлсийн цэцэгтэй адил юм уу даа
Жавар
уулинхай модны нахиа ч юм уу даа
Эргэн тойрны онгон цагаан
Зөвхөн
миний мөр л түүнийг эвдэнэ
Ганцаардан сууж энэ тухай дуу бичнэ
Гагцхүү
хэн ч түүнийг дуулах хүн үгүй

Эзэн хаан Сага, 786-842 он
Урт
гол мянган ри туулна
Усан онгоцууд уудам их усаар нь хөвнө
Салхинд
үлээгдсэн дарвуул нь алсад замхарч
Салшгүй их хөвөлтөд автсан мэт

Хаврын
эрэгт нь тухламаар газар байна уу
Хаанаас би “хэрээний нүд” өвсийг
харах билээ
Халуун агаар шинэхэн үнэр тархана
Хавар бүрийг
харсаар
Хүн хөгшрөөд ирнэ

Эзэн хаан Готоба, 1180-1239 он
Нартын
уудам хязгаараар
Намрын салхи үүлсийг хөөнө
Алсын уулсын оройгоор
саран мандана
Анчин хүний зүрх шимширнэ…
Ижлээ дуудсан бугын
урамдахыг
Энэхүү салхи авчирна

Эзэн хаан Фужими, 1265-1311 он
Өнчрөх 
далбаат онгоцоор
Үлээх салхинд туугдан
Үл мэдэх зүгт хөвнөм

Эзэн
хаан Гомизүноо, 1596-1680 он
Тэргэл сарыг ширтээд
Тархиа гашилган
бодном
Түүхэн гүнийн гүнзгий рүү оюун ухаанаа шумбуулах шиг

Эзэн
хаан  Мэйзи, 1852-1912 он
Мандаж буй нар шиг
Миний сэтгэл шинэхэн
байгаасай гэж
Машид ихээр хүснэм

Нүцгэн мөчрийн сакура
цэцгийг
Нүдээ хужирлан хүмүүс биширнэ
Нүднээс далд цэцгүүд нь
тасран унах ажгуу

Үнэн сэтгэлийг магтан дуулсан
Үгсийг би
сонсож билээ,
Үгсийг би мартаж чадахгүй нь

Хатан хаан Секэн,
1850-1914 он
Өглөө бүр толины өмнө
Өр зүрх минь тийм тунгалаг
байгаасай гэж
Өнө мөнхөөр хүсэх юм

Эзэн хаан Сева, 1884-1951
он
Тэдний  мөчир нь цасанд дарагджээ
Тэсээд үлдээжээ төрхөө нарс
Тийм
байгаасай, хүмүүс

Дараа нь юу болох нь хамаагүй надад
Дайны
талбарт унасан ард түмнээ бодсоор
Дайн дажинг би зогсоолоо

Улаахан
унжгар сакура
Усан мандалд  тусчээ
Яасан тансаг бэ, хавар цаг!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж