Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр хөлний мэс засал хийлгэхээр АНУ-ыг зорьсон байгаа билээ. Тэрбээр сар шинийн баярыг тохиолдуулан монголчууддаа баярын мэндчилгээ дэвшүүлснийг "Монгол бөхийн өргөө"-нөө уншиж сонирхууллаа. Аваргатай хамт улсын заан М.Өсөхбаяр АНУ-ыг зорьсон байгаа. Тэдний зүгээс Монгол түмэндээ сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, ирж буй усан могой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхыг ерөөж, сар шинийн барилдаанд зодоглож буй нийт бөхчүүддээ амжилт хүссэн байна.
Т.МАША