Х.Мөнхбаатар арслан багштайгаа уулзав

Хуучирсан мэдээ: 2013.02.10-нд нийтлэгдсэн

Х.Мөнхбаатар арслан багштайгаа уулзав

Цагаан сарын барилдааны нэгийн даваа үргэлжилсээр байна. Нэгийн даваанд дагавар магнайд гарсан улсын арслан Х.Мөнхбаатар нэг дaвчихаад шууд индэр дээр гарч, багш, дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй мэндлэн, мялаалгын боорцгоо өгч харагдлаа. Манай цахим хуудаст гурав хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа Б.Бат-Эрдэнэ аварга "Х.Мөнхбаатар надтай харилцаа, холбоогүй л байна" хэмээн ярьсан бол ийнхүү сар шинийн өмнө Монгол бөхийн өргөөний индрийн өмнө уулзан, таван минут орчим ярилцсаны эцэст Х.Мөнхбаатар индэр дээрээс буусан юм.

Х.Мөнхбаатар арслан мөн давааны боорцгоосоо МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржид ч өгч үзэгдсэн.

Б.Бат-Эрдэнэ аварга манай цахим хуудаст ярилцлага өгөхдөө допингийн тухай асуудал дээр шавьдаа шүүмжлэлтэй хандсан билээ. Ийнхүү багш шавь хоёр Цагаан сарын барилдаан дээр уулзав. Х.Мөнхбаатар арслан цагаан сарын барилдаанд хоёр үзүүрлэсэн бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13 түрүүлэхдээ 11-д нь дараалан түрүүлсэн билээ.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.new.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж