Цагаан сарын барилдаанд хэн түрүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2013.02.10-нд нийтлэгдсэн

Цагаан сарын барилдаанд хэн түрүүлэх вэ?

Цагаан сарын шинийн нэгэнд зориулсан үндэсний бөхийн барилдаан анх 1963 онд “Малчдын баяр” нэрээр гараагаа эхэлж байжээ. Эдүгээ 50 дахь жилдээ золгож буй тус барилдааныг 1991 оноос эхлэн цагаан сарын шинийн нэгэн буюу сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэртэй болгосон байна. Анхны барилдаанд улсын заан Ж.Мөнхбат түрүүлж, улсын арслан Ч.Бээжин үзүүрлэж байжээ. Ингээд тус барилдааны 50 жилийн түүхэн дэх үзүүр, түрүүний бөхчүүдийг танилцуулж байна.

1963 он: Түрүү: у.з Ж.Мөнхбат, Үзүүр: у.ар Ч.Бээжин

1964 он:
Түрүү: у.ар Ж.Мөнхбат, Үзүүр: у.н Л.Дашдаваа

1965 он:
Түрүү: у.а Л.Сосорбарам, Үзүүр: дар.а Д.Дамдин

1966 он:
Түрүү: у.з Х.Баянмөнх, Үзүүр: у.ар Ж.Мөнхбат

1967 он:
Түрүү: у.з Х.Баянмөнх, Үзүүр: у.ар Ч.Бээжин

1968 он:
Түрүү: дар.а Ж.Мөнхбат, Үзүүр: у.ар Х.Баянмөнх

1969 он:
Түрүү: у.н Ч.Өвгөнхүү, Үзүүр: у.ар Ч.Бээжин

1970 он:
Түрүү: дар.а Д.Дамдин, Үзүүр: у.ав Х.Баянмөнх

1971 он
: Түрүү: у.ав С.Цэрэн, Үзүүр: дар.а Д.Дамдин

1972 он: Түрүү: дар.а Х.Баянмөнх, Үзүүр: у.з У.Пүрэв

1973 он:
Түрүү: дар.а Ж.Мөнхбат, Үзүүр:  у.ар Ж.Хайдав

1974 он:
Түрүү: дар.а Х.Баянмөнх, Үзүүр: дар.а Ж.Мөнхбат

1975 он: Түрүү: дар.а Х.Баянмөнх, Үзүүр: дар.а Ж.Мөнхбат

1976 он: Түрүү: дар.а Ж.Мөнхбат, Үзүүр: у.ар Л.Сосорбарам

1977 он: Түрүү: дар.а Х.Баянмөнх, Үзүүр: у.ар П.Дагвасүрэн

1978 он:
Түрүү: у.з Д.Цэрэнтогтох , Үзүүр: дар.а Ж.Мөнхбат

1979 он:
Түрүү: дар.а Х.Баянмөнх, Үзүүр: у.ар Д.Цэрэнтогтох

1980 он:
Түрүү: у.ар Д.Хадбаатар, Үзүүр: у.з Д.Долгорсүрэн

1981 он:
Түрүү: дар.а Ж.Мөнхбат, Үзүүр: у.ар Д.Цэрэнтогтох

1982 он:
Түрүү: дар.а Х.Баянмөнх, Үзүүр: у.ар М.Мөнгөн

1983 он: Түрүү: у.ар Д.Цэрэнтогтох, Үзүүр: у.з Д.Амгаа

1984 он:
Түрүү: у.ар Д.Хадбаатар, Үзүүр: у.н Ё.Ишгэн

1985 он:
Түрүү: у.ар Д.Хадбаатар, Үзүүр: дар.а Д.Цэрэнтогтох

1986 он:
Түрүү: дар.а Д.Цэрэнтогтох, Үзүүр: у.ар М.Мөнгөн

1987 он: Түрүү: у.н О.Балжинням, Үзүүр: дар.а Д.Цэрэнтогтох

1988 он: Түрүү: у.з Б.Бат-Эрдэнэ, Үзүүр: у.ар Б.Ганбаатар

1989 он:
Түрүү: у.ар Б.Бат-Эрдэнэ, Үзүүр: дар.а Х.Баянмөнх

1990 он: Түрүү: у.ав Б.Бат-Эрдэнэ, Үзүүр: дар.а Д.Цэрэнтогтох

1991 он:
Түрүү: дар.а Б.Бат-Эрдэнэ, Үзүүр: у.ар Б.Ганбаатар

1992 он:
Түрүү: дар.а Б.Бат-Эрдэнэ, Үзүүр: у.ар О.Балжинням

1993 он:
Түрүү: дар.а Б.Бат-Эрдэнэ, Үзүүр: дар.а Х.Баянмөнх

1994 он: Түрүү: дар.а Б.Бат-Эрдэнэ, Үзүүр: у.ар О.Балжинням

1995 он:
Түрүү: дар.а Б.Бат-Эрдэнэ, Үзүүр: у.ар О.Балжинням

1996 он:
Түрүү: дар.а Б.Бат-Эрдэнэ, Үзүүр: у.ар Д.Мөнх-Эрдэнэ

1997 он: Түрүү: дар.а Б.Бат-Эрдэнэ, Үзүүр: у.г Ц.Цэрэнпунцаг

1998 он:
Түрүү: дар.а Б.Бат-Эрдэнэ, Үзүүр: а.а Б.Ганбат

1999 он:
Түрүү: у.з А.Сүхбат, Үзүүр: дар.а Б.Бат-Эрдэнэ

2000 он:
Түрүү: дар.а Б.Бат-Эрдэнэ, Үзүүр: а.а Ц.Магалжав

2001 он:
Түрүү: у.ар А.Сүхбат, Үзүүр: у.з Д.Сумъяабазар

2002 он:
Түрүү: у.з Д.Сумъяабазар, Үзүүр: у.з И.Доржсамбуу

2003 он:
Түрүү: у.з Д.Сумъяабазар, Үзүүр: у.ав А.Сүхбат

2004 он: Түрүү: у.ав Г.Өсөхбаяр, Үзүүр: у.з И.Доржсамбуу

2005 он:
Түрүү: у.ав Г.Өсөхбаяр, Үзүүр: у.г Д.Сумъяабазар

2006 он:
Түрүү: дар.а Б.Бат-Эрдэнэ, Үзүүр: у.г Д.Сумъяабазар

2007 он:
Түрүү: дал.а Г.Өсөхбаяр, Үзүүр: у.ав Д.Сумъяабазар  

2008 он: Түрүү:  у.г И.Доржсамбуу, Үзүүр: у.н Ду.Батбаяр

2009 он:
Түрүү: у.з Ганбат, Үзүүр: .ая.а Өсөхбаяр

2010 он: Түрүү: ц.а Ч.Санжаадамба, Үзүүр: .дая.а ГӨсөхбаяр

2011 он:
Түрүү. А.а Ш.Мөнгөнбаатар, Үзүүр: у.ар Х.Мөнхбаатар

2012 он:
Түрүү у.ав С.Мөнхбат, Үзүүр: у.ар Х.Мөнхбаатар

Харин энэ жилийн түрүү, үзүүрийн бөхөөр ямар одтой бөх шалгарах вэ?

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж