
Хоёрын давааны эхэнд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Соронзонболд, улсын заан Ч.Санжаадамба, улсын заан Д.Баасандорж, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу нар учраа бөхөө давлаа. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн начин Н.Баярбаатар улсын
заан Ц.Мягмарсүрэнгээр, Увс аймгийн харьяат, аймгийн арслан Д.Энхбаяр улсын
начин Ж.Отгонбаяраар, аймгийн арслан Л.Лха-Очир улсын начин Б.Амарзаяагаар, аймгийн арслан н.Бат-Орших улсын начин Н.Бүрэнбаатараар тус бүр даваад байна.
Т.МАША