Толбот “хий үзэгдэл”

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Толбот “хий үзэгдэл”

Зоо лавлах
Алс
Дорнодын ирвис-Panthera pardus orientalis
Хэв шинж-сээр нуруутан
Анги-сүүн
тэжээлтэн
Баг-махчин
Мигуйн нам
Төрөл-ирвэс
Амьтан
судлаачид ирвисийн 20 төрлийг илрүүлснээс энэ амьтан хамгийн том нь.
Одоо тэдний төрөл янз дөнгөж ес байгаа юм. Насанд хүрсэн ирвэсийн биеийн
урт нь 90-170 см, сүүлний урт нь 110 см хүртэл. Байгальдаа 10-11 жил,
эрх чөлөөгүй тэжээмэл нөхцөлд 20 жилийн настай.

Ганцаараа,
хосоор, гэр бүлээр амьдарна. Ижил хүйстэй ирвэсүүдийн амьдарч буй нутаг
дэвсгэр нь хаагдаж хязгаарлагддаггүй. Ирвэсийн төрлүүдийн хооронд олон
ялгаатай. Тухайлбал, Африкийн ирвэс шар хуван өнгийн нүдтэй бол Алс
Дорнодын ирвэсийн нүд нь хөх-саарал өнгөтэй гэнэ.   
Нийллэгийн үе нь
нэгдүгээр сар ба гурван сар үр төлөө тээгээд 1-3 ширхэг нүдээ нээгээгүй
зулзага гаргадаг. Гэсэн ч нийллэг, төрөлт нь жилийн бүх улиралд
бүртгэгдэж байжээ. Үлгэр жишээ гэр бүлийн амьдралтай. Эр ирвэс нь үр
төлөө эргэн ан хийхэд нь эмдээ туслан тэднийг тэжээлцдэг. Агуй, хадны
завсар, унасан модны нүхэнд хүний нүднээс далд төрж, тэндээ зулзагаа
өсгөнө. Залуу ирвэс хоёр нас хүрээд нас бие гүйцэн эхээсээ салж явна.
Ирвэс нь туурайтан амьтдын анд мэргэшсэн анчин. Ангийн арга техникээр
түүнтэй зэрэгцэх амьтан энэ дэлхийд үгүй ажээ. Мод чулуунд сайн авирдаг,
харин усанд дургүй. Алс Дорнодын Уссурийн хязгаарт ирвэс далайн
төвшнөөс дээш 300-500 метрын өндөрт амьдарна. Үүнээс дээш нэг их
гардаггүй. Шилмүүст ба холимог ойтой амар тайван газар газар амьдрах
дуртай. Алс дорнодод тэдний үндсэн ан нь буга согоо, толбот буга, залуу
зэрлэг гахай болдог. Нэг амьтныг 10-15 хоногт барих ба заримдаа гэрийн
тэжээмэл амьтад, нохойд довтолно. Үхдэл идэхээс ч буцахгүй. Хүнтэй
тулгарахаас зайлсхийдэг. Үр  төлөө хамгаалах үеэр л хүнд халдаж
магадгүй. Ирвэс нь нутаг дэвсгэрийн амьтан ба эр ирвэсийн нутаг нь
ойролцоогоор 500 кв.км. Эмийн нутаг нь түүнээс бага хэмжээтэй. Газар
нутгийн төлөөх тэмцэл нь маш ширүүн явагдаж, заримдаа нэгийгээ хөнөөнө.
Ямар ч нутаг дэвсгэрт амьдрах чадвартай. Алс Дорнодыг хүн эзэмшээд
эхэлсний дараанаас эдгээр амьтад байнгын шахалт байгаа. Хүмүүс ирээд л
Алс Дорнодын мигуайн нутаг дэвсгэрийг аж ахуйдаа ашиглаад л тэднийг
шахаад байлаа. XIX зуун гэхэд Солонгос, Манжуурын тал нутаг хүн ам
шигүүтэй болсон байв. Ирвэс Оросын Алс Дорнодод нутагшин үржээд тоо
толгой нь ихэссэн байлаа. Гэвч удаан биш. Оросын гүнээс ирсэн шилжин
суугчид Раздольной голын хөндийг эзлээд ирвэсийн нутгийг хоёр хуваан
тэдэнд Сихотэ-Алиня уул ба Борисовын тэгш өндөрлөгийн Хар уулыг үлдээсэн
байв. Хамгийн гол нь хүмүүс ирснээр ирвэсийн гол хоол хүнс туурайтан
амьтад ховордлоо. Хүний малд халдсан махчин амьтдыг үг дуугүй устгаж
байв.
Өнөөдрийн хувьд тэдэнд амьдрах газар бараг байхгүй болжээ.
Дөнгөж хагас зууны  өмнө энэ амьтныг өдгөөгийн Оросын Приморийн хязгаарт
хаа сайгүй харж болох байлаа. Гэхдээ эрс хатуу уур амьсгалтай энэ нутаг
ирвэсийн хүрсэн хамгийн хойд цэг юм. Ихэнх нь Солонгосын дулаан нутагт
Манжуурын хойд хятадын гэх төрөлтэйгээ зэрэгцэн оршиж байв. Хүмүүс
ирснээс тэд тэндээс шахагдан хоол унд нь хомсдож ирэв. Мөн сайхан арьс
болон Хятадын уламжлалт эмнэлэгт ирвэсийн эрхтнүүдээс ихээр ашиглах
болсноор тэдний тоо эрс цөөрсөн юм. Ер нь бол ирвэс уулархаг нутгаас
илүүтэй талыг илүүд үздэг. Алс Дорнодод ирвэс эрэг хавьд нь олноор
амьдардаг байлаа.

Түүнд хүнээс гадна Амурын бар гэх өрсөлдөгчтэй
газар нутгаа хуваах хэрэг гарсан билээ. Том мигуай нар байгальдаа дандаа
өрсөлдөөнтэй байсан билээ. Алс Дорнодын ирвэс баранд голын хөндийгөө
алдаад нэг эгнээгээр дээш өргөгджээ. Ууланд хоолтой залгах нь маш хүнд
ажил. Иймэрхүү маягийн амьдрал эдгээр сайхан амьтдыг мөхөөж магадгүй
болголоо.
Тайгад орж ирсэн ирвэсийг харна гэж бараг байхгүй. Тэд
өөрсдийн нутаг дэвсгэрийн хилээ мод, хожуулд хумсаараа зуран
тэмдэглэдэг. Орооны цагаар нь эрийн дуудлагыг хэдэн км-ын цаанаас сонсож
болно. Зураас тэмдэг, тэдний хүрхрээ байхгүй бол тэнд ирвэс үгүй гэсэн
үг. Зохиолчид ба анчдын өмнө нэрлэж байсан “хий үзэгдэл” гэсэн нэр нь
тэдэндээ өнөөдөр хамгийн зохимжтой нь болж байна.
Өнөөдрийн байдлаар
Оросын Хасаны районд 25-40 толгой ирвэс байгаа нь баталгаатай. Мөн
түүнтэй хил залгаа Хятадын нутагт 10 орчим ирвэс бүртгэгджээ. Нөгөө
ирвэсүүд ангийнхаа замаар яваад дахин бүртгэгдсэн ч байж магадгүй.
Солонгосын хувьд бол ирвэсийн мэдээ нь 1970-аад оноор төгсч байна. Үр
төл тээх ирвэс 2007 оны тооллогоор дөнгөж долоо гэж гарсан юм. Өвчин
эсвэл хулгайн анчдын хоёр гурван мэргэн буудлага, ойн түймэр энэ төрлийн
мөхөлд цэг тавихад маш ойр байна. Нэгэн удаа 1990-ээд оны эхний хагаст
хүн амын амьжиргааны төвшин эрс унаж, төрийн засаг захиргаа хүчин
мөхөсдсөн тэр цагт “байгалийн хишгийн” эрэлт хөрш Хятадад нь өсөөд
Оросын алс Дорнодод арилжааны хулгайн ангийн бизнес гарч ирснээр тэр
аймшиг маш ойр дөхөж ирсэн байлаа. Тэр үед Зэрлэг байгалийг хамгаалах
дэлхийн сангийн (WWF) хөрөнгөөр “Тигр” (Бар) нэртэй элитийн тусгай
багийг Алс Дорнодод бий болгосон ба одоо тэр нь мужийн байгаль хамгаалах
бүтцэд байгаа. “Бар” багийн ажиллагаа ба том миугайн арьс, яс худалдан
авдаг хүмүүстэй Хятадад хатуу аргаар тэмцсэн нь ирвэсийг тэр үед аварсан
юм. Гэхдээ өнгөрсөн арван жилийн дотор ирвэсийн тоо нь өсөөгүй, үхэл,
төрөлт хоёр нь тэнцэн нэг төвшинд байна. Зэрлэг байгалийг хамгаалах
дэлхийн сангийн (WWF) Оросын салбарын зохицуулагч Владимир Креверийн
ярьснаар тэр нь маш бага тоо бөгөөд амьтдын санамсаргүй үхэл тэдний
оршин тогтноход чухал үүрэгтэй болж байна. Тэдний үржилд алдагдлаа нөхөх
нөөц байхгүй. Түүнээс гадна Алс Дорнодын ирвэст хүйсийн харьцаа муу
байна. Эрийн тоо нь эмийнхээсээ их ажээ.
Ердийн орчинд насанд хүрсэн
эрийн асар том нутаг дэвсгэрт 2-4 эм байдаг. Эрийн эмдээ тусгаарлан
гаргах нутаг дэвсгэрт ачаалал нь төдийлөн их биш. Эм ирвэс үр төлөө тээх
ба тэжээх үеэр л хоол хэрэгтэй бөгөөд хоол олох нь тэр үед хүндэрч
ирдэг. Харин өнөөгийн нөхцөлд орооны цагаар эмд “сүй тавихаар” хэд хэдэн
харчууд ирээд хоорондоо өрсөлдөн эмийн газар нутгийг багагүй хоослох ба
тэр эмэгчин үр төлөө гарган хооллох боломжийг бууруулдаг.
Алс
Дорнодын ирвэс нь мөхлийн ирмэгт ирсэн ховор амьтдын тоонд ороод Орос ба
Олон улсын “Улаан номонд” бичигджээ. Байгальхамгаалах түүхэнд зэрлэг
байгальд алга болоод зөвхөн амьтны хүрээлэнд үлдсэн амьтдыг буцаан
үржүүлж байсан түүх бий. Гэтэл гол зовлон нь дэлхийн амьтны
хүрээлэнгүүдэд Алс Дорнодын цэвэр цусны ирвэс дөнгөж арав гаруйхан
байна. Өнөөгийн шинжлэх ухааны ололтыг ашиглан молекулын системчлэх
аргын дагуу өнөөдөр амьтан тус бүрийг нь тогтоон тоолох боломж байна.
Хамгийн сүүлчийн тооцоогоор Алс Дорнодын 100 орчим ирвэс амьдарч байгаа
ба тэдний төрлийг сэргээхэд жилдээ 5-6 зулзага шинээр төрж, эсэн мэнд
бойжих ёстой болж байна. Мэргэжилтнүүд одоо Хасаны бүсэд байгаа ирвэсийн
тоо толгойг үржүүлэхээс л ажлаа эхлэх нь зүйтэй хэмээн үзэж буй. Хасаны
нутаг дэвсгэрт ирвэсийн тоог ядаж тавь хүргэсэн нөхцөлд хөрш
Сихотэ-Алинийн нутагт тэдний тоо толгойг сэргээх ажилд орж болох юм.
Үүний тулд одоо Алс Дорнодын ирвэсийн амьдардаг гурван дархан газрыг
нэгтгэх хэрэгтэй гэнэ. Эдгээр дархан газар гурван өөр байгууллагын
мэдэлд байгаа нь ирвэсийн амьдралд нөлөөлж байна. Мөн тэр нутагт үлдсэн
бугын аж ахуйнуудыг устгалгүй хөгжүүлэх нь бас чухал аж. Ирвэс бугын аж
ахуйн орчим нутаглах дуртай. Хамгийн хүнд жил ч тэндээс хоолтой. Гэхдээ
бугын аж ахуйнханд хохирлыг нь төлж байхгүй бол тэд ирвэсийг үзэхгүй нь
ойлгомжтой. Мөн ирвэсийн эх оронг авто замаар хэрчихгүй байхыг хичээх
хэрэгтэй. Энэ талаар хамгийн сүүлд нэгэн тодорхой алхам хийсэн нь Зүүн
Сибирь-Номхон далай гэсэн хоолойг Хасанаар дамжуулахгүй болов. Ер нь бол
зам, хоолойг уулыг нүхлээд тавьчихад л асуудал шийдэгдэх билээ.
Гэхдээ
л энэ сайхан амьтан нэг мөр алга болох нь  маш ойртжээ. Тэр орших уу эс
орших уу гэдгийг хүн л шийдэх болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж