XVII жарны "Тийн ялгуусан" хэмээх усан могой жилийн сар шинийн барилдааний нэгийн даваа үргэлжилж байна. Аварга С.Мөнхбат ӨМӨЗО-ны залуу бөхөөр нэг давж, хамгийн түрүүнд туг тойрсон бол улсын заан Д.Бумбаяр Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн начин М.Балжиннямд эхний даваанд өвдөг шороодов.
Одоогоор улсын заан Ч.Санжаадамба, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, өсөх идэр начин Ц.Цогтжаргал, улсын начин Б.Сангисүрэн, Ш.Тогтохбаяр, УБ.Пүрэвсайхан, Ж.Оргил нарын бөхчүүд учраа бөхөө даваад байна.
Б.ЭНХ