“Аргагүй Монгол аялгуу” Сөүлд эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.10-нд нийтлэгдсэн

“Аргагүй Монгол аялгуу” Сөүлд эгшиглэнэ

Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа өнөөдөр БНСУ-ын Сөүл хотноо “Аргагүй Монгол аялгуу” тоглолтоо толилуулах гэж байна. Тэрээр сар шинийн баярыг тохиолдуулан тэнд сурч, ажиллаж, амьдарч буй нутаг нэгтнүүддээ зориулан “SEJON” соёлын төвд 18.00 цагт аялан тоглолтоо хийн Сөүлд битүүлэх юм. Түүний тоглолтоо хийх гэж буй “SEJON” соёлын төв нь Сөүлийн төвд байрладаг бөгөөд Солонгосын болон дэлхийн одод уран бүтээлээ толилуулдаг томоохон тоглолтын заал юм. Түүний энэ удаагийн аялан тоглолтод ҮДБЭЧ-ын бүжигчид, түүний шавь Улсын филармонийн дуучин Л.Насанбуян нар оролцох юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж