Цагаан сарын барилдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.02.10-нд нийтлэгдсэн

Цагаан сарын барилдаан эхэллээ

Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээх усан могой жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан “Бөхийн өргөө”-нд эхэллээ. Энэ жилийн цагаан сарын барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх барилдана. Монголын бөхийн өргөөний хойморт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга
Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирээд байна.

Сар шинийн барилдаанд:

    • Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, МУ-ын аварга С.Мөнхбат
    • Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын арслан Д.Ганхуяг
    • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, улсын арслан Х.Мөнхбаатар
    • Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын арслан Л.Эрхэмбаяр
    • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, МУ-ын арслан Д.Азжаргал
    • Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс
    • Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын гарьд Д.Рагчаа
    • Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, улсын гарьд И.Доржсамбуу
    • Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарьд Н.Ганбаатар
    • Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ 
    • Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын заан Д.Бумбаяр
    • Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба нарын тэргүүтэй 256 бөх барилдаж байна.

    Б.БИЛЭГ
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж