Цагаан сараар банкууд хэрхэн ажиллах вэ?

Хуучирсан мэдээ: 2013.02.10-нд нийтлэгдсэн

Цагаан сараар банкууд хэрхэн ажиллах вэ?

Сар шинийн баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах хуваарийг танилцуулъя.

Хаан банк:
Цагаан
сарын битүүний өдөр буюу энэ сарын 10-нд зөвхөн ням гаригт ажилладаг
салбар, тооцооны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллана. Шинийн 1, 2-нд
буюу энэ сарын 11, 12-нд нийтээрээ амрах өдөр тул бүх салбар тооцооны
төвүүд амрах аж /Зөвхөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь тооцооны төвийн Б
заал шинийн 1, 2-нд 09.00-19.00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ/. Ингээд
шинийн 3-наас эхлэн тус банкны бүх салбар, тооцооны төвүүд ердийн цагийн
хуваарийн дагуу ажиллана.

Хадгаламж банк:

Улаанбаатар хот болон
орон нутгийн бүх салбар, нэгжүүд цагаан сарын шинийн 1, 2-нд амарна.
Шинийн 3-наас эхлэн бүх салбар, тооцооны төвүүд ердийн цагийн хуваарийн
дагуу ажиллана.

Голомт:

Битүүний өдөр 24 цагаар ажилладаг
“Солонго” салбар 18.00 цаг хүртэл ажиллан, бусад салбар, тооцооны төвүүд
16.00 цаг хүртэл ажиллах юм байна. Харин шинийн 1-нд бүх салбар,
тооцооны төвүүд амарч, шинийн 2-нд зөвхөн Их дэлгүүрийн тоооцооны төв
10.00-18.00 цаг хүртэл ажиллах ажээ. Харин шинийн 3-нд “Нарантуул”
тоооцооны төв амарч, бусад бүх салбар, тооцооны төвүүд хуваарийн дагуу
ажиллана. 

Капитал банк:

Улаанбаатар хот болон орон нутгийн бүх
салбар, нэгжүүд цагаан сарын шинийн 1, 2-нд амарна. Шинийн 3-наас эхлэн
бүх салбар, тооцооны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хас банк:

Улаанбаатар
хот болон орон нутгийн бүх салбар, нэгжүүд цагаан сарын шинийн 1, 2-нд
амарна. Шинийн 3-наас эхлэн бүх салбар, тооцооны төвүүд ердийн цагийн
хуваарийн дагуу ажиллана. Түүнчлэн Хас банк хоёрдугаар сарын 10-наас
буюу битүүний өдрийн 20.00 цагаас шинийн 2-ны 07.00 цаг хүртэл системдээ
өргөтгөл хийх тул АТМ, карт, Амар үйлчилгээ, интернет банкны үйлчилгээ
энэ хугацаанд ажиллахгүйг анхааруулж байна. 

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж