Дэлхий даяар тархан байрласан олон мянган хакерчдыг эгнээндээ нэгтгэсэн Anonymous бүлэг энэ удаад банкны системийг байгаа болгон хакердаж эхэллээ.
Хакерын хэрэгт буруутгагдан шүүгдэж байхдаа амиа хорлосон Jason Swartz-ын үхэлтэй холбоотойгоор энэхүү халдлагыг хийж байгаа гэнэ. Гэхдээ мэдээж энэ цор ганц шалтгаан нь биш.
Засгийн газрын элдэв хууль бус үйлдэлд хутгалдсан банкууд тэдний халдлагад өртөх гэнэ.
Тэд өнгөрсөн ням гаригт банкуудын өндөр нууцлал бүхий 4000 гаруй мэдээллийг нийтэлсэн байна.
Т.ТҮВШИН