Ангарагийн агаарын найрлагыг судална

Хуучирсан мэдээ: 2013.02.09-нд нийтлэгдсэн

Ангарагийн агаарын найрлагыг судална

НАСА 2020 он хүртэл Ангараг гариг руу хэд хэдэн төхөөрөмж илгээх тухайгаа мэдээлжээ. Тус байгууллагын албан ёсны сайтад мэдээлснээр 2020 онд Ангараг руу “Сuriosity” төхөөрөмжийн сайжруулсан хувилбарыг илгээх бөгөөд энэ нь тус гаригийн хөрсийг дагнан судалж, шинжлэх үүрэгтэй аж.

Үүнээс өмнө буюу 2016 он гэхэд тус гаригийн цаг агаарын байдал, агаарын найрлагыг тогтоох зорилготой “Insight” төхөөрөмжийг буулгахаар төлөвлөсөн байна. Энэ мэтчилэн хүн төрөлхтний ирээдүйн гэр болж чадах, эсэхийг нь судлахаар Ангараг руу долоон янзын төхөөрөмж илгээх болсноо мэдээлжээ.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж