“Монгол костюмс”-д дээлний худалдаа үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.09-нд нийтлэгдсэн

“Монгол костюмс”-д дээлний худалдаа үргэлжилж байна

Та гоёлоо хараахан бэлдэж амжаагүй байгаа бол “Монгол костюмс” төвийг зориорой. Үндэсний томоохон баяраар тухайн жилийн дээлний өнгө, загварыг тодорхойлдог тус төвийн уран гартнуудын урласан дээлний үзэсгэлэн худалдаа өнөөдөр, маргааш 10.00-19.00 цагийн хооронд үргэлжлэх юм байна. Цагаан сар дөхөөд ирэхээр хувцас, загварын салон гэлтгүй оёдолчид ч захиалгаа хаачихдаг учраас тэр бүр дээлээ захиалж хийлгэх боломж ховор байдаг. Тиймээс энэ жил “Монгол костюмс” төвийнхөн уламжлалт дээлний үзэсгэлэн худалдаагаа өрөгжүүлэн, сонголт арвинтайгаар хэрэглэгчдэдээ зориулан дэлгээд байгаа юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж