Аймаг, цэргийн цолтны барилдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.02.09-нд нийтлэгдсэн

Аймаг, цэргийн цолтны барилдаан эхэллээ

Билгийн тооллын XVII жарны "Тийн ялсан" хэмээх усан могой жилийн сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал барилдаан энэ сарын 7-ны өдөр эхэлж, өсвөрийн бөх, нийтийн монгол шандастнуудын барилдаан, сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанууд түрүү бөхөө тодруулаад байгаа билээ. Тэгвэл яг одоо сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтнуудын барилдаан “Бөхийн өргөө”-нд эхэлж байна. 


Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтны барилдааны түрүү, үзүүр бөхчүүд:

  • 2007 он: Аймгийн арслан Ш.Жаргалсайхан түрүүлж, аймгийн арслан Б.Золбаяр үзүүрлэв.
  • 2008 он: Аймгийн арслан С.Идэрсүрэн түрүүлж, аймгийн арслан Ш.Жаргалсайхан үзүүрлэв.
  • 2009 он: Цэргийн арслан А.Бямбажав түрүүлж, аймгийн заан С.Мөнхбат үзүүрлэв.
  • 2010 он: Цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлж, цэргийн арслан А.Бямбажав үзүүрлэв.
  • 2011 он: Аймгийн арслан П.Бүрэнтөгс түрүүлж,  аймгийн арслан Ш.Жаргалсайхан үзүүрлэв.
  • 2012 он: Аймгийн арслан Б.Суманчулуун түрүүлж, аймгийн арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж