Rokit Bay “Эвдэрхий хүн”-ийг илчиллээ

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Rokit Bay “Эвдэрхий хүн”-ийг илчиллээ

Реппер Rokit Bay “Эвдэрхий хүмүүс” цомгийн баяраа хийн фенүүдийнхээ хамт албан ёсны фен клубынхээ үйл ажиллагааг нээлээ. Удтал хүлээсэн түүний хоёр дахь бие даасан “Эвдэрхий хүмүүс” цомог ийнхүү худалдаанд гарлаа.  Цомгийн баярт ирсэн эхний 20 хүнд тэрээр өөрийн гарын үсэгтэй “Эвдэрхий хүн” цомог, плакатаа бэлэглэн хамтдаа зураг авхуулах боломжийг олгосон юм. Цомгийн нээлт дээр ирсэн хэн бүхэн түүний шинэ цомгийг хямдралтай үнээр нь буюу 7000 төгрөгөөр худалдан авч байлаа.

Түүнчлэн тэрээр тайзнаа тухлан цомгийн дуунуудынхаа талаар танилцуулан фенүүдийнхээ асуусан асуултад хариулан, шинэ уран бүтээлээ толилуулсан гээд ирсэн хүн харамсахааргүй үдшийг бэлэглэсэн юм. 
 
Мөн түний цомгийн ерөнхий ивээн тэтгэгч “BE…” брэндийн нэрэмжит “Rokit Bay-ын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээн зарлан шилдэг дөрвөн оролцогчийг шалгаруулан түүний гарын үэсгтэй цомог, футболк, “BE…”-гын гарын бэлгээр урамшуулсан юм.  Rokit Bay цомгийн баяраараа албан ёсны “Official fan club”-г байгуулсан юм.

“Эвдэрхий хүн” цомог нь арван дуутай бөгөөд үүнд,

“Чөтгөрийн PR”– Тэрээр уг дуугаа одоогийн нийгэмд эвдэрхий хүмүүсийн гол эх үүсвэр хаанаас гарч байгааг гарган дуулжээ. Хэрвээ чөтгөр байдаг бол бидний хийж байгаа янз бүрийн муу, муухай бүхнийг яаж орчинд үед сурталчилж өсвөр насынханд хүргэж уруу татах байсан бэ гэдэн өнцгөөс өөрөөрөө төлүүлж гаргаж ирснээрээ сонирхолтой дуу.

“Сахилга сул”– Одоогийн нийгэмд ихэссэн замбараагүй байдлыг элэглэх маягаар оруулсан энэ дуу.

“Хамааралтай байсан бол” –Урлагийн салбарын шинэ залуу уран бүтээлчид анх ямар нэгэн нэр нөлөө бүхий байгууллагын далбаан дор өөрийгөө бусдад таниулах гэж нэлээд явдаг. Гэвч энэ нь тухайн байгууллагад цусаа соруулж  байгаатай адил бөгөөд өөрийн хүссэнээ биш ивээн тэтгэсэн хүмүүсийн утсан хүүхэлдэй мэт байдаг  гэдгийг харуулсан уран бүтээл юм байна.

“Бэртэгчин” – Нэлээд гүнзгий сэдвийг хөндсөн гэнэ.

“Харанхуй ертөнц” – Ерөнхийдөө бас л амьдралын бараан талыг харуулсан дуу гэнэ. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл, муу эцэг эхийн нөлөөнд эвдэрхий хүн болон өсөж байгаа хүүхдүүдийн тухай уг дуугаа зохиожээ.

 “Аз хамаагүй” – Амьдралд амархан олдох зүйл байддаггүй. Зарим хүмүүс үүнд гунин урагшлах зорилгогүй болдог. Тэгвэл энэ дуу үүний эсрэг надад аз хамаагүй би урагш тэмцсээр байх болно хэмээх санааг агуулжээ.

“Big Fish” –“Big Fish” киноны soundtrack. “Big Fish” бол бас л нэгэн эвдэрхий хүний жишээ. Материаллаг зүйлээн хангалуун ч эрхийн тэнэг хүмүүсийг харуулсан

“40 rappers” –Би бүгди йг хийж өгье, бүгдийг сурдаг гэсэн бардам зан чанарыг гаргасан эвдэрхий хүний нэг л хувилбараар бүтээсэн дуу юм байна. 

“Эвдэрхий хүн” –Цомгийн нэрээр нэрлэсэн дуу. Бусад дуугаа бодвол арай өөр хайр сэтгэлийг харуулсан ч бас л нэг эвдэрхий хүнийг баггүйгээр төлөөлүүлэн оруулжээ.

“Түргэн уур” –Нийгмийн бухимдлаас хүмүүс хэрхэн бөглөрч түүнээсээ болж, алдаа гаргаж амьдралаа орвонгоор нь эргүүлж байгаа вэ гэдэг өнцгөөс нь хийсэн дуунууд нь багтжээ.

Г.ДАША



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж