“Хатуу самар” буюу жүжигчин Брюс Уиллисийн тоглосон ээлжит шинэ бүтээл “A Good Day To Die Hard” киноны нээлтийн улаан хивсний ёслол өчигдөр Лондон хотын “Empire”-д болжээ. Тус арга хэмжээнд гол дүрийн жүжигчин эхнэр Эммагийн хамт хүрэлцэн ирсэн байна. Хосууд нисдэг тэрэгнээс хамтдаа бууж, фенүүддээ сюрприз барьсан гэнэ.
Брюсын эхнэр Эмма улбар шар өнгөтэй, энгийн загвартай боловч гоёмсог хийцтэй, дэгжин даашинзаар гангарчээ. Тэрбээр жинхэнэ утгаараа Брюсын тэр үдшийн гоёл нь байж чадсан бололтой. Ёслолын үеэр хосууд сэтгүүлч, гэрэл зурагчдаас огтхон ч дөлөлгүй, анхаарлын төвд байж, шинэ киноныхоо талаарх асуултад эелдгээр хариулж байсан гэнэ.
Сонирхуулахад, адал явдалт, онц сонирхолтой “A Good Day To Die Hard” кинонд Ирландын найруулагч Жон Мур, продюссороор Алекс Яан нар ажилласан бөгөөд энэ сарын 14-нөөс эхлэн Америк, Канадын үзэгчдийн хүртээл болох юм байна.
Э.АНХТУЯА