“Сурагчийн нэг өдөр” өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

“Сурагчийн нэг өдөр” өдөрлөг боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33 дугаар дунд сургуульд өнөөдөр “Сурагчийн нэг өдөр” өдөрлөг болж байна. Тус сургууль нь нийт 180 гаруй багш, ажиллагсадтай. Тэднийг өнөөдөр сурагчид нь орлож, харин багш нар нь сурагчийн ширээнд сууж өөрсдийгөө “тольджээ”. Сурагчийн нэг өдрийг тус сургууль жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил 8-11 ангийн сурагчид багш нараа орлосон байна.  Сургуулийн захирал Б.Энхбатын үүрэгт ажлыг 11-ийн Б ангийн сурагч Энхбатын Тамир хашжээ. Ийн Э.Тамир “захирал”санаандгүй байдлаар аавынхаа амидаагийн ажлыг нэг өдөр өвлөсөн байна. Харин захирлын туслахаар 11-ийн Е бүлгийн сурагч Н.Цэвэлмаа ажиллажээ. Нэг өдөр ч болов багш нарынхаа ажлыг “өвлөсөн”-өөр сурагчид багшийн хөдөлмөрийг ойлгодог бол багш нар нь сурагчдынхаа санаа бодлыг сонсоход дөхөм болдог ажээ.

Д.СУРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж