АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод оршин суудаг 23 настай Майра Перез гэгч эмэгтэй бага насны гурван хүүхэд рүүгээ гал нээж, хоёрынх нь амийг хөнөөгөөд нэгийг нь хүнд шархтуулсны эцэст өөрийнхөө амийг хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Денвер хотын цагдаагийн газраас мэдээлснээр Майра Перез дөрвөн настай охиноо нэг бус удаа, бараг хоёр ой хүрч буй хүүгээ нэг удаа буудан хөнөөсөн байна. Харин хүнд шархтан эмнэлэгт хүргэгдсэн хоёр настай Изабель Перез охин комд орсон байдалтай байгаа аж. Хүүхдүүдийн авга ах Тони Нуньесийн мэдээлснээр Майра Перез өнгөрсөн мягмар гаригт нөхөртэйгээ муудалцсаны улмаас гэрээсээ гарч яваад маргааш нь гэртээ буцаж ирээд энэхүү аймшигт хэргийг үйлдсэн байна. Цагдаа нар энэхүү хэрэгт цаашид мөрдөн шалгах ажиллагаа явуулалгүй хэргийг хаасан бол хүмүүс хүнд шархатсан охиныг амьд үлдээхийн төлөө залбирч байгаа аж.
Б.АНХТУЯА