Сүүний урамшууллын төсөлд санал авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Сүүний урамшууллын төсөлд санал авч эхэллээ

Хүнсний тухай хуулийг УИХ-аас өнгөрсөн онд баталсантай холбогдуулан зарим журмуудыг батлах шаардлагатай болсон тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна. Тодруулбал, энэ хүрээнд хүлээлт үүсгээд байсан мал, сүүний урамшууллыг тогтоох талаар авч үзэх болсон байна. Ингэхдээ Гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл мал сүүг боловсруулах үйлдвэр, цехэд нийлүүлсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид урамшуулал олгох журмын төсөлд санал авч эхэлжээ. Харин хоёрдугаар сарын сүүлч гэхэд Засгийн газарт  мал, сүүний урамшууллын талаарх яамд, агентлаг, бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн танилцуулж, хуралдаанаар хэлэлцэх юм байна. Засгийн газрын хуралдаанаар төслийг дэмжсэн тохиолдолд ноос болон арьс ширний урамшууллыг шийдсэн шиг мал, сүүний урамшууллыг хэрхэн олгох, санхүүжилтийг хаанаас шийдэх зэргийг тодорхойлох ажээ.

Ийнхүү үндэсний үйлдвэрт түүхий эд, малаа тушаасных нь хариуд урамшуулал олгох нь мал, сүүний гаралтай бүтээгдэхүүний үнийг хөөргөддөг ченжийн дамжлагыг халах замаар нөөц, үнийг тогтвортой байлгах боломжтой тухай албаныхан нь онцолж байна.

Мал, сүүний урамшууллын төсөлд хоёрдугаар сарын 20-ныг хүртэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт болон 51-260709 дугаарын утсанд авах юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж