Одноогийн монгол гоёл

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Хошин урлагийн “Х-Түц” хамтлагийн алаг нүдэн Одноо буюу жүжигчин И.Одончимэг хамтлагаараа уран бүтээлээ тууурвин тоглолтоо хүргэхийн зэрэгцээ “Odnoo’s talk show” нэвтрүүлгээрээ олны танил эрхмүүдийн хамт цэнхэр дэлгэцээр уулзах болсон билээ. Хаа сайгүй цагаан сарын уур амьсгал орж, телевизийн хөтлөгч, урлаг соёлынхон үндэснийхээ дээл, хувцсаар гоёх болсон. Тиймээс бид жүжигчин Одноогийн монгол гоёлыг тольдлоо. Тэрээр сүүлийн үед, ид монгол хувцасны загвар дундаа л “мода” болоод байгаа “Мандухай” загварын дээлээр гоёжээ. Алаг нүдэн Одноогийн гоёсон нарийн ур, хийц шаардсан  эдгээр дээлүүд  түүнийг хээнцэр, ихэмсэг харагдуулж байсан юм.

А.БҮЖИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж