&#34Монгол үндэстний уртын дуу&#34 ном гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

&#34Монгол үндэстний уртын дуу&#34 ном гарлаа

Хөгжим бүжгийн коллеж сар шинийн өмнө “Монгол үндэстний уртын дуу” хэмээх нэгэн шинэ номыг өлгийдөн авлаа. Энэхүү номыг “Соёл, урлаг хөгжүүлэх” сангийн дэмжлэгтэйгээр доктор Н.Уртнасангийн санал, төлөвлөгөөг үндэслэн эрдэмтэн, судлаач А.Алимаа, Ж.Энэбиш, Н.Уртнасан нар бичиж уртын дууны нэрт өвлөн уламжлагчдын тухай С.Цоодол, Д.Дашдорж нарын бүтээлээс ишлэн судлаач А.Дүүрэнжаргал зарим дуучдын тухай нэмж бичиж оруулсан байна.

Уг ном нь Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй "Морин хуур, уртын дуу" үндэсний хөтөлбөрийн хүрээнд шинээр гарсан юм. Тус хөтөлбөрийг 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2014 он хүртэл үргэлжлэх аж.

Монгол үндэстэн, угсаатан, ястны өв соёл, түүх, ёс заншлыг хадгалан хамгаалах, харилцан баяжуулах, уламжлан өвлүүлэх нь соёл, уламжлалын талаар төрөөс баримтлах нэн тэргүүний бодлогийн хүрээнд хүүхэд, залуучууд, уртын дуунд дуртай хэн бүхэнд зориулан “Монгол үндэстний уртын дуу” номыг бүтээжээ. 

Уг номонд уртын дууны ая эгшиг, үг найраг, дуулах ур зүйн цогц бүтээл, туурвил зүйн бие даасан хэлбэр, бүтэц зохиомж гээд уртын дууны талаар нэлээд товч, хялбаршуулсан тодорхойлолт өгөхийг хичээжээ. Ингэхдээ уртын дууг түүх, археологи, угсаатны судлал, хүн судлал, физиологи, биологи, хэл зүй, соёл, урлаг судлал, сурганы шинжлэх ухааны талаар судалсан сүүлийн үеийн судалгаануудаас өргөн ашигласан юм байна. Мөн уг ном нь уртын дууг хэрхэн зөв дуулах заавар бүхий цомгийн хамт хэвлэж байгаагаараа онцлогтой аж.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж