Цогтцэцийд газрын үнэ 800 саяд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Цогтцэцийд газрын үнэ 800 саяд хүрчээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сум нь газар нутаг дээрээ хамгийн олон уурхайтай гэдгээрээ улсдаа толгой цохидог. Уурхай дагавал амьдрал дээшилдгийн үлгэрээр оршин суугчдын тоо ч сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Суурин хүн ам нь 4300 орчим гэж бүртгэгдсэн ч суугуул болон явуулын хүн амыг нэмбэл 11-12 мянгад хүрнэ. Ийм олон хүн амтай сум ч Монголд өөр байхгүй. Үүнийг даган Цогтцэцийд өнөөдөр газрын бизнес цэцэглэх болжээ. Тэнд газар төлөвлөлт гэсэн ойлголт байхгүйгээс хүмүүс дуртай газраа суурьшсанаас газар эзэмшил эмх замбараагүй байгаагийн дээр газрын үнэ ч тэнгэрт хадсан тухай газар дээр нь очиж ажилласан албаныхан хэлж байна. Тус сумын хамгийн байршил сайтай, багагүй талбайтай газрын үнэ 800 сая төгрөгт хүрчээ. Тиймээс Цогтцэцийн газар олголтыг цэгцэлж, хот төлөвлөлт хийх хэмжээнд хүрснийг сануулж байлаа.

Д.СУРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж