Бангладешийн Муншиганж дүүрэгт урсдаг Мегхна голд өнөөдөр 150 орчим зорчигч тээвэрлэж явсан “MV Sarash” гатлага онгоц осолджээ. Эх сурвалжийн мэдээлснээр тосгоны иргэд голоос 40 гаруй хүнийг авраад байгаа бөгөөд албаныхан ослын газарт аврах хөлөг онгоцнуудыг илгээж, хохирогчдыг аврах, эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж. Бангладешийн үндэсний телевизийн мэдээлснээр гатлага онгоцны ослын улмаас долоон хүн амь үрэгдээд байна. Одоогоор албаныхан гатлага онгоцны ослын талаар хараахан мэдэгдэл хийгээгүй байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр гатлага энэхүү онгоц Нараянганж хотоос Матлаб дүүрэг орохоор явж байжээ.
Б.АНХТУЯА