О.Лхасүрэн дэлхийн аваргын төлөө өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

О.Лхасүрэн дэлхийн аваргын төлөө өрсөлдөв

Кикбоксын спортын олон улсын хэмжээний мастер, “Чоно” группын тамирчин О.Лхасүрэн хоёрдугаар сарын 3-нд БНХАУ-ын Сичуань мужийн Чэнгду хотноо WLF холбооны 65 кг-ийн аваргын төлөө өрсөлдлөө. Энэхүү жинд найман шилдэг тамирчин оролцож байгаа бөгөөд манай тамирчин хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Хятадын тамирчин Шиа Литэй өрсөлдөж ялагдал хүлээсэн байна. Тус тоглолт гурван үеийн турш энэ тэнцүүхэн өндөрлөсөн ч шүүгчийн саналаар Шиа Ли ялалтыг авсан байна. Тоглолтын гурван шүүгчийн нэг нь Австралийнх, хоёр нь Хятадын шүүгч байжээ.

О.Лхасүрэн нь 2008 оноос кикбоксоор О.Алтанпүрэв багшийн удирдлага дор хичээллэж Мутай сонирхогчдын 2011 оны ДАШТ-нээс хүрэл медаль, кикбокс сонирхогчдын 2012 оны ДАШТ-нээс хүрэл медаль авснаас гадна, мэргэжлийн мутай бокс, кикбоксын рингэнд нийт 20-н тулаан хийж 16 ялж 4 хожигдож, 6 КО хийсэн амжилттай. Энэ удаа ийнхүү WLF холбооны аварга цолны төлөө өрсөлдлөө. WLF холбоо нь K-1 World Max тэмцээнтэй ижилхэн бөгөөд К-1 ийн Хятад хувилбар гэж ойлгож болох юм.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж