Под од Жастин Биберийн бие даан гаргасан таван цомог Америкийн шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг дараалан тэргүүлснээр Billboard-ын түүхэнд дээрх амжилтад хүрсэн хамгийн залуу уран бүтээлчээр шалгарчээ. Өдгөө 18 настай түүний сүүлд гаргасан “Believe Acoustic” цомог нь энэ долоо хоногийн эхээр Billboard-ын шилдэг 200 дууны жагсаалтад багтаж, эхний долоо хоногтоо 211 мянган ширхэг хувь борлогдсон байна.
Billboard-ийн түүхэнд дараалан гаргасан дөрвөн цомог нь шилдгээр тодорч байсан есөн уран бүтээлч байдаг аж. Харин Биберийн хувьд ийнхүү таван цомог нь хит болж буй анхны дуучин болж байна. Түүний “My World 2.0” /2010/, “Never Say Never: The Remixes” /2011/, “Under The Mistletoe” /2011/, “Believe” /2012/, “Believe Acoustic” /2013/ гэсэн таван цомог Billboard-ын шилдгүүдийн жагсаалтыг тэргүүлж байжээ.
Э.АНХТУЯА