Валентины баяраар “Зүрх рүү”

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Валентины баяраар “Зүрх рүү”

Гэгээн хайрын Валентины баяраар  “Дижитал” хамтлаг фенүүд болон дурлалт хосууддаа зориулан “Зүрх рүү” бие даасан тоглолтоо хийхээр болсон байна. Тоглолтод 14 жилийн турш хийсэн уран бүтээлүүдээс сонсогчдынхоо сайн мэддэг 20 уран бүтээлээ хүргэхээр болсон бөгөөд урилгаар “Icetop” хамтлаг дуулах юм. Тоглолтын тасалбар хоёр өөр үнэтэй бөгөөд 50000 төгрөгний үнэтэй хос тасалбарт зүрхэн хэлбэрийн хайрцагтай “Би чамд хайртай” цомог дагалдана. Гэгээн хайрын Валентины баяраар  тоглогдож байгаа учраас хосууддаа дунд эгнээний суудлыг бэлтгэсэн гэсэн.

Мөн 20000 төгрөгний дан тасалбар  байгаа аж. Хуурамч тасалбар гарч байсан тул фенүүддээ UB palace-ын кассаар худалдаалахаас гадна 88030303 дугаар руу холбогдон үнэгүй хүргүүлэх боломжтой гэж тэд өнөөдөр “Монгол ньюс”-т болсон хэвлэлийн баг хурлаараа санууллаа.

Уг тоглолтоо дуусгаад хөдөө орон нутгийн сонсогчдодоо зориулан хоёрдугаар сарын 15-нд Дархан, 16-нд Эрдэнэт, 17-нд Хөтөл, 18-нд Сэлэнгэ, 19-нд Шарын гол, 20-нд Зүүнхараад тоглох юм байна. Мөн  хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 25 хүртэл Европын 12 улс орнуудад суугаа монголчууддаа тоглолтоо хүргэхээр болсон байна.

Нэмж дуулгахад “Дижитал” хамтлагийн гишүүд маань хамтлагийн уран бүтээлээсээ гадна тус тусын бие даасан цомгоо гаргаж тун удахгүй сонсогчдодоо хүргэхээр болсон байна. Тусдаа гаргаж байгаа цомгууд нь өөр өөрийн гэсэн онцлог, өнгө төрхийг илтгэнэ гэлээ.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж