Гар утсаараа Ургийн бичгээ хөтлөдөг боллоо

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Гар утсаараа Ургийн бичгээ хөтлөдөг боллоо

Монгол түмэн эртнээс  ураг төрөл, удмын хэлхээгээ таньж мэдэх ургийн бичгийг хөтөлж ирсэн түүхтэй. Сүүлийн үед энэ сайхан уламжлал мартагдан ургийн бичиг хөтөлдөг айл өрх цөөрсөн нь ураг төрлийн хэлхээ холбоогоо мэдэхгүй хүмүүсийн тоо нэмэгдэхэд хүргэсэн. Харин үүнийг орчин үеийн хэрэглээнд тулгуурлан шийдсэн таатай мэдээ байна. Мэдээллийн технологийн “Старсофт” ХХК “Олуулаа” клубтэй хамтран Монгол хүн бүрт хэрэглэгдэх “Олуулаа ургийн бичгээ хөтлөх” програм хангамжийг бүтээсэн талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Энэхүү програм хангамжийн зорилго нь ургийн бичгийн бүртгэлийн автоматжуулж, удам угсаагаа танин мэдэх, харилцаа холбоо тогтоох үйл явцыг хөнгөвчлөх юм байна.

Ургийн бичгийн програм хангамж нь iPhone, Samsung Galaxy зэрэг iOS болон Android үйлдлийн системтэй ухаалаг гар утаснууд дээр ажиллах юм. Уг програм хангамж  itunes онлайн дэлгүүрт үнэгүй тавигджээ.

Ургийн бичиг хөтлөхөд тухайн хүний гар утасны дугаараар нь бүртгэл үүсэх тул хувь хүний нууц алдагдахгүй найдвартай гэж батлаж байна.

Дашрамд дуулгахад “Старсофт” ХХК, Олуулаа клуб хамтран Social Network хэрэглэгч залуусын дунд уралдаан зарлаж тус програмаар хамгийн том ургийн “мод” бүтээсэн ялагчийг шалгаруулж  iPad, iPhone-р шагнах юм байна.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж