-Бөөрөнхий хэлбэр төрхтэй том хэмжээтэй сүрлэг ургамлууд
-Бүдүүн зузаан навчтай ургамлууд
-Том далгабар дэлбээтэй тод өнгийн цэцэгтэй
Ийм таримал ургамлууд нь сүр хүчийг илэрхийлэх бөгөөд эерэг цэнэг эрч хүчийг агуулдаг учир өрөө тасалгаандаа байнга байлгахад сайн гэж үздэг юм байна.
Зузаан иштэй шүүслэг, том бөөрөнхий навчтай нь гэр бүлд эд баялгийг дууддаг гэдэг. Харин мөлхөө цэцгүүд нь хана туургаар мөлхөж ургадаг тул өрөө тасалгааны хананы өө сэвийг засч өгдөг сайн талтай.
Фэнг Шуйгийн сургаальд зааснаар бол ариун таван цэцэг байдаг гэнэ. Үүнд :
Хризантем – инээд баясал, аз жаргалыг бэлгэдэх энэ цэцэг маш хурц үнэртэй. Хөх ягаан өнгийн дэлбээтэй энэхүү цэцэг нь үзэмж төгөлдөр төдийгүй эрч хүчийг агуулдаг гэдгээрээ япончуудын бахархал болсон цэцэг юм.
Пион – мөнгө хөрөнгө татагч, хүндэтгэлийн бэлгэдэл цэцэг. Олон цэцэгтэй гоёмсог бут бүхий энэ цэцгийг Азийнхан “эрдэнэсийн сан” мэтээр төсөөлдөг байна.
Магноли – Цэвэр ариун, чин сэтгэлийг бэлгэднэ.
Орхидей – Хайр халамж, эв найрыг бэлгэдэнэ. Хэрвээ энэ цэцгийг гэртээ таривал гэр бүлд хэрүүл, тэмцэл гарахгүй хэмээн үздэг.
Удвал – бурхны цэцэг гэх бөгөөд дотоод ертөнц, сэтгэл санааны ариуслыг бэлгэднэ.
Хэрвээ таны гэр болон тасалгаанд энэхүү цэцгүүд байвал тун сайн, эерэг нөлөөтэй аж. Дашрамд хэлэхэд хүйтэн сэрүүн манай орны хувьд удвал, орхидей цэцэгт ихээхэн анхаарал тавьж арчлах хэрэгтэй болно. Харин бусад цэцэгсийн хувьд тусгай арчилгаа шаарддаггүй юм байна.