Банк дээрэмдсэн сэжигтнийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Банк дээрэмдсэн сэжигтнийг шалгаж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хадгаламж банкны салбараас гурван сая төгрөг дээрэмдсэн хэрэг энэ сарын 3-нд гарсан билээ. Гэрчийн мэдүүлгээр, сэжигтэн 30 орчим насны эмэгтэй байсан бөгөөд хар баг толгойдоо угласан, буу шиг зүйл барьж ширээн дээр ил байсан мөнгийг шүүрч, хэргийг газраа зугатаж явсан гэж буй. Сэжигтнийг баривчилсан эсэхийг сумын цагдаагийн хэлтсийн албаны эх сурвалжааас тодруулахад “Ямартаа ч банк дээрэмдсэн байж магадгүй гэж сэжиглэн нэг эмэгтэйг байцааж эхлээд байна. Гэхдээ цагдан хориогүй. Хэргийн мөрдөн байцаалт дөнгөж эхэлж, баримтыг цуглуулж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Дашрамд дээрмийн хэрэг гарах үед буюу банк хааж өдрийн гүйлгээгээ тооцох үед тус банкинд харуул, хамгаалалтын ажилтан байхгүй, хаалгаа түгжээгүй байсан нь хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж ЦЕГ-аас мэдээлээд байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж