Хятадууд 70 гаруй түвдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Хятадууд 70 гаруй түвдийг баривчилжээ

Хятадын Засгийн газраас өчигдөр зулын гол болохоор төлөвлөсөн 70 түвд хүнийг баривчилсан тухай мэдээлжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр эдгээр хүмүүсийн ихэнхийг Цинхай мужаас баривчилсан бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй байна. Үүнээс өмнө энэ сарын эхээр Хятадын Сычуань мужийн  шүүхээс түвд ламыг үеэлийнх нь хамтаар бусдыгаа өөрийгөө шатааж, зулын гол болохыг өдөөн хатгаж, албадснаас гурван хүн амиа алдсан хэмээн буруутган шүүж, “санаатай алан хядлага үйлдсэн” хэргээр хатуу ял оноосон юм.
Хятадын дарангуйлалд цөхөрсөн Түвдийн иргэд олон улсын анхаарлыг татаж, эсэргүүцлээ илэрхийлэхийн тулд зулын гол болж амиа өргөх аргыг сонгох болсноор өнгөрсөн 2009 оноос хойш Хятадад 100 орчим түвд хүн өөрийгөө шатаагаад буй гэсэн албан бус тоо баримт байна. Зулын гол бологчдын ихэнхи нь буддын шашны лам, гэлэнмаа нар бөгөөд тэд түвдэд эрч чөлөө олгохын зэрэгцээ Энэтхэгт амьдарч буй Буддын шашны тэргүүн Далай ламыг Түвдэд буцаан ирүүлэхийг шаардаж байгаа юм. Харин Хятадын зүгээс олон түвд хүмүүс амьдаараа зулын гол болж буйд Далай лам тэднийг өдөөн хатгаж, ятгаснаас болсон хэмээн буруутгаж байгаа аж. Буддын шашны тэргүүн Далай лам 1959 онд Түвдээс дүрвэж, Энэтхэгт амьдрах болсон билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж