-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг өнөөдөр баталлаа. Энэ хуулийн төсөл ямар онцлогтой вэ?
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль өнгөрсөн оны тавдугаар сард батлагдсан. Энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж журам гарч байгаа юм. Өмнө нь гэрчилгээ авсан хуульчдаа леценцжүүлье, шилжилтийн эрх зүй ямар байх вэ, мөн хуулийн сургуулиудыг хэрхэн цэгцлэх гээд асуудлууд байсан. Нөгөөтэйгүүр хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа компани, аж ахуйн нэгжээ яаж статус руугаа оруулж өгөх, хуульчдын хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд төлөөллийг яаж гаргах вэ гэдгийг дагаж мөрдөх журмаар зохицуулах юм.
-Хуульчийн сонгон шалгаруулалтыг ямар хэлбэрээр явуулах вэ. Энэ шалгалтыг хэрхэн зохицуулсан бэ?
-Хуульчийн шалгалтыг Хуульчдын холбоо авдаг болж байгаа. Энэ шалгалтыг өмнө нь төрийн байгууллага авдаг байсан. Үүнийг мэргэжлийн байдал руу нь шилжүүлж байгаа. Гэхдээ эрх мэдлийг нь шууд шилжүүлэхгүй байхыг зааж өгнө. Тиймээс 2016 он хүртэл хуульчдын гурван шалгалт явуулна. Эхний шалгалтын зохион байгуулалтын 75 хувийг Хууль зүйн яам, 25 хувийг Хуульчдын холбоо гэж явуулна. Дараагийн шалгалтыг Хууль зүйн яам, Хуульчдын холбоо 50, 50 хувиар зохион байгуулахаар тусгасан.