Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 25

Тавдугаар сарын 25-ны баяр

Африкийн өдөр

1963 оны
тавдугаар сарын 25-ны өдөр Африкийн эв нэгдлийн байгууллага байгуулагджээ. Хожим тэр байгууллага нэрээ солин Африкийн холбоо болсон юм. Энэ байгууллагад Мароккогоос бусад Африкийн бүх орон ордог.

Өдрийн ишлэл

"Rara temporum felicitate, sentire quae velis et quae sentis dicere licet. (Санаснаа ярих уу, үгүй юу гэж бодож болох ховорхон цаг заяагдан сүнслэгджээ)."
 (Тацит судраас авсан энэ ишлэлээр 1810 оны тавдугаар сарын 25-нд байгуулагдсан Аргентины анхны үндэсний Засгийн газар өөрийн анхны тунхагаа эхлүүлжээ.)

Үйл явдал

1498 он
. Оттавиано деи Петруччийн (1466–1539) хэвлэх үйлдвэр Венецийн сенатаас металл литерээр нот хэвлэх 20 жилийн давуу эрхийг авсан байна. Анхны хэвлэмэл ном гарахаас хагас зууны өмнө 1501 оноос уг хэвлэх үйлдвэр нь XV-XVI зууны эхэн үеийн Европын томоохон хөгжмийн зохиолчдын 60 бүтээлийн нотыг хэвлэсэн байлаа.

1682 он. Москвад буучдын самуун эхлэв. XVII зууны хоёрдугаар хагаст Феодор Алексеевичийн хаанчлалын үеэр буучдын дургүйцэл нэмэгдэж байлаа. Улсын сан хөмрөг хоосорсноос буучдад цалин хөлс өгч чадахгүй болсон байв. Хаан 1682 онд нас барахдаа шууд залгамжлагчаа үлдээгээгүй учир хаан ширээний төлөө ах дүү Иван ба Петр хоёр хоорондоо тэмцэлдэж эхэллээ. Милославский ба Нарышкин нарын боярын хоёр ураг тэмцэлдэн Нарышкины тал нь Петрыг хаан ширээнд суулгасан байв. Ухаалаг, хөдөлгөөнтөй хатан хаан Софья Милославскийн талынхны дургүйцлийг чадмагаар ашиглажээ. Тэд буучдын дунд үймээнийг өдөөн босгож чадав. Буучид 1682 оны энэ өдөр Кремлийг дайран эзэлж хааны гэр бүлийнхэн барьцаанд орсон ба Нарышкиныг барин шүүгээд цаазалсан байв. Хаанаар бага настай Петр үлдсэн ч түүнд чадвартай Засгийн газар байсангүй. Энэ самуун 1682-1689 он хүртэл үргэлжилжээ. Буучид эрх мэдлээ аажмаар алдсаар оршин тогтох үндэсгүй болсон байна.

1833 он. I Николай хаанд хоёр хоногийн өмнө Петербург хотноо нээгдсэн Оросын нэхмэл эдлэлийн 3-р үзэсгэлэн ихээхэн таалагдсан учир тэрбээр Өвлийн ордонд үзэсгэлэнд оролцогсдод зориулан 500 хүний дайллага хийжээ. Хаан өөрийн биеэр ширээ болгонд очиж зочидтой ярилцан хундага өргөж явжээ. Дайллага дээр тэр өөрийн бага хүүхдүүдийг зочдод танилцуулжээ.

1890 он. Буэнос-Айрес хотноо 1810 оны тавдугаар сарын хувьсгалын 80 жилийн ой болох Үндэсний баярын өдрөөр Аргентины дуурийн томоохон театрын нэг болсон “Колон”-ны суурийг тавьжээ. Барилгыг 30 сарын дотор барьж босгохоор төлөвлөж байсан боловч дөнгөж 18 жилийн дараа театр нээлтээ хийсэн байна. “Колон” театр дуу чимээ дамжуулалтаар дэлхийн шилдэг театрын тоонд ордог. Үүнд театрын барилга доор албаар үлдээсэн хөрсний усны дахварга гол нөлөө үзүүлдэг гэж мэргэжилтнүүд үздэг ажээ.

1996 он. Киев хотын Михайловын талбайд вангийн хатан хувилгаан Ольгагийн хөшөөг босгожээ. Вангийн хатны өмнө байсан хөшөөг 1919 онд коммунистууд нураасан билээ.

2002 он. Хийсвэр урлагийг үндэслэгчдийн нэг Казмир Малевичийн “Хар дөрвөлжин” зургийг Оросын баян Владимир Потанин нэг сая ам.доллараар худалдан авч Эрмитажид дамжуулан өгчээ. Зураачийг нас барсны дараа уг зургийг эхнэр нь өвлөн авсан ба түүнийг 1991 онд нас барсаны дараа уг зураг гучид нь шилжсэн юм. Түүнээс энэ баян худалдан аваад зураачийн бүтээлийг эх оронд нь эргүүлэн авчирсан ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж