УИХ-ын намрын чуулган завсарлаж, отгон хуралдаанаа өнөөдөр хийлээ. Намрын чуулганы отгон хуралдаанд эрхэм гишүүд үндэсний дээлээр гоёсон байлаа. УИХ 11 эмэгтэй гишүүд бүгд дээлээр гоёсон нь дэгжин харагдаж байлаа. Намрын чуулганы хуралдааны хамгийн хөөрхөн гишүүн нь Г.Уянга байлаа. Улаан өнгийн торгоор урласан Г.Уянга гишүүн үндэсний дээл дэгжин харагдуулж байсан юм. Европ стилээр хувцасладаг Ц.Оюунгэрэл гишүүн ч мөн саарал өнгийн дээлээр гоёж дэгжин гишүүдийн нэгээр тодорсон юм. Харин Дондогдулам хатны “сүнстэй харилцагч” Д.Арвин гишүүн хатдын шар торгон дээлээр гоёсон нь содон харгадаж байлаа. Дондогдулам хатны сүнстэй ярьж, харилцдаг гэгдэж байсан тэрээр хатны өмсгөл өмсөх тун дуртай нэгэн.
Ш.ОЧ
Гэрэл зургийг О.Мөнхнасан
Ш.ОЧ