Хачин зангүй энгийн залуу | News.MN

Хачин зангүй энгийн залуу

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Хачин зангүй энгийн залуу

Ерөнхийлөгч Дмитрий Медведев жийнс өмд, Pink Floyd-ын цомогтой болохыг нэгэн үе мөрөөдөж байлаа. Одоо түүнд тэр бүгд нь бас бус олон зүйлс бий.
Рок цомог, импортын стиль хувцас нь наяад оны эхэн үеийн зөв тинейжерын ердийн сонирхол байсан юм. Хувцасныхаа хэв загвар, зөв залуугийн дүрдээ Дмитрий Медведев өнөөг хүртэл үнэнч үлджээ.
Жийнс, Pink Floyd гэсэн кэжуалын орон зайдаа ерөнхийлөгч чөлөөтөй байдаг бололтой. Учир нь, тэрбээр кардиган, ноосон цамц, блейзертайгаар олны өмнө зоригтой гарч харагддаг. Түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдсон тэр мөчид Медведев Улаан талбайд олны дунд нэхмэл ноосон цамц, арьсан куртка, цэнхэр жийнстэйгээр харагдаж байлаа. Дэлхийн олон лидерт тийм хувцас ер бусын сонголт юм шиг байх байсан болов уу. Харин Медведевт тийм хувцас ердийн бөгөөд тохирсон байлаа.
Бие даасан биш гэж түүнийш шүүмжлэх боловч тэрбээр өөрийн сонголтоо тогтсон хэм хэмжээнд барих гээд байдаггүй. Жишээлбэл, хүзүүндээ учир битүүлэг сахиус зүүнэ. Металл дөрвөлжин зүүлттэй каучук оосортой хүзүүний зүүлтийг тэрбээр 2009 оны зургадугаар сард Краснодарт хожимхон нь Монголд  очихдоо зүүсэн байв. Үүнийг харсан хүмүүс өнөөг хүртэл тэр нь ямар утгатайг таасаар байх шиг. Айлчлалын үеэр авсан бэлэг үү? Зарим нь түүнийг сахиус ч гэж хэлж байх шиг. АНУ-ын ерөнхийлөгч Обама сонгуулийн сурталчилгааныхаа үеэр индиан, энэтхэг, христийн сахиусуудыг зүүж байжээ. Заримдаа хоёр медальонтай мөнгөн зүүлттэй, сүүлд нь АНУ-ын бэлгэдэл болох цагаан толгойт бүргэдийн дүрстэй сахиустай үзэгдэж байлаа.
Амжилттай, тэгээд 45-хан настай эрэгтэйд өөрийн хобби байх нь мэдээжийн хэрэг. Ерөнхийлөгч Медведевын хувьд хобби нь гэрэл зураг юм. Өнгөрсөн оны зул сарын яармаг дээр Петербург хотноо Д.Медведевын авсан Тобольскийн хийдийн гэрэл зураг 51 сая рублийн үнэ хүрч, олсон мөнгийг ахмад дайчдыг дэмжих санд өгсөн билээ.
Медедев спортод дуртай, гэхдээ фанат биш. Оросын төрийн албан хаагчдын дунд Ельцинд тохируулсан теннис, Путинд зориулсан уулын цана зэрэг спортын давалгаа гарч ирж байсан шиг биш. Медведев “өөрийн” спортыг гарган ирж чадаагүй л явна. Ер нь бол залуудаа хүнд атлетик ба завийн спорт сонирхдог байсан гэх. Ерөнхийлөгчийн албан байранд гүйлтийн зам тавьсан нь Кремльд үзэгдээгүй моод гэмээр. Дасгал түүнд хэрэг болж байгаа бололтой. Давжаа биетэй ч галбир нь зөв гэхээр. Өмссөн хувцас нь түүнд дажгүй харагдана. Найдвартай эх сурвалжийн мэдээгээр түүний бүх костюмыг захиалгаар оёдог гэнэ. Марк нь зарлагддаггүй. Гэхдээ Италийн загварын стильд дуртай нь харагдана. Brioni, Kiton ч байж болох юм. Гутал нь Berluti, костюм  нь Brioni, цаг нь Patek Philippe гэж тооцдог ба тэр нь түүний нэрийн хуудас болоогүй юм аа гэхэд аппаратынх нь болж чаджээ.
Цагны тухайд. Медведевын цуглуулгад хамгийн элит маркууд байгаа. Жишээлбэл, цагаан алтан эх биетэй Breguet Classique Simple түүнд бий. Өөр нэг загвар мөн тэр цувралын Breguet арай бага хэмжээтэй ба шар алтан гадартай.
Мөн түүний Franck Muller Mariner 8080 загварын оригиналь моделийн үнэ нь 12-20 мянган ам.долларын хооронд байдаг. Оросын ерөнхийлөгч нарийн ажиллагаатай техникт дуртай ба түүний Mobile Phone Watch нь цагийн эх биетэй гар утас юм. Тэр нь олон үйлчилгээний медиаплеертай, FM радиотай бөгөөд  чихэвчний залгууртай, Bluetooth-тай.

1. Костюм

Хоёр бортын костюмыг тэр бараг өмсдөггүй, нэг бортынхыг илүүд үзнэ. Костюмээ Захиалгаар оёулдаг ба стилиэс нь Италийн мастеруудын бүтээл болох нь харагдана. Түүний гардеробыг бүтээхэд ОХУ-ын нэртэй загвар зохион бүтээгч Валентин Юдашкин оролцдог байх. Түүний загвараар тэргүүн хатагтай гоёсон байлаа.

2. Зангиа

Медведев өргөн, эрс тэс зураастай, заримдаа дөрвөлжин ба толботой зангианд дуртай. Гэхдээ сүүлийн үед түүнд нэг өнгийнх харагдах болжээ.

3. Цаг

Швейцарийн элит маркийн цагуудаасаа ч ерөнхийлөгч бага зэргийн футуризм (уламжлалыг үгүйсгэсэн ирээдүйнд хандсан) бага зэрэг ханхалсан моделийг сонгох талдаа. Тухайлбал, спортын хронограф Frank V маягийн каучук оосортой, 25 мянга орчим ам.долларын үнэтэй загвар шиг ээ.

4. Гэрэл зургийн аппарат

Өмнө нь том дурантай Canon-тай байсан ба одоо түүнийг дунд форматын Leica S2-P камераар солжээ.


5. Пянзын цуглуулга

Медведевын сонголт: Black Sabbath, Deep Purple, Led Zeppelin ба мэдээж  Pink Floyd.

6. Сахиус

Ерөнхийлөгчийн хүзүүний энэ чимэг өсвөрийн үеийнхэнтэй нь уулзахад анхаарал ихээр татаж байв. Том хүн ийм хачин юм зүүх ч гэж дээ хэмээн бодоцгоосон болов уу. Шинэлэг зүйлийг эрхэмлэгч ерөнхнийлөгч байлаа ч нэг л тогтсон уламжлалтай оронд амьдарна гэдэг бас бэрх бололтой.
Хятадын гоо бүсгүй
Наталья Водянова хятад хэл дээрх “Vogue” сэтгүүлийн тавдугаар сарын нүүрийг чимэв.
Ер нь Наталья Водянова Оросын хамгийн кавер-гёрл бүсгүй мөн. Хичнээн ч олон сэтгүүлийн нүүрийг тэр чимэв дээ. “Хими ба амьдрал” сэтгүүлд л харагдаагүй байх. Оросын модель, шинэхэн төрсөн жүжигчнээр үйлчлүүлэхээр Vogue сэтгүүл шийдсэн аж. “Үлэмж биетнүүдийн тулаан” киноны Медуза-Горгонийн дүрийг бүтээгч орос бүсгүй нэг биш удаа Их Британи, Италийн сэтгүүлийн хавтасны чимэг болж байлаа. Харин энэ удаа тэрээр Азийг байлдан дагуулж байна.
Гэхдээ Водянова хятадуудыг зөвхөн тавдугаар сарын сэтгүүлийн нүүрнээс татаж байгаа юм биш. Гял цал болсон гялгар сэтгүүлүүд ч бас түүнд олон хуудсаа зориулжээ. Орос Наташа нутгийнх нь гэрэл зурагчдад биш Европын нэртэй мастерүүд Питер Линдберг, Паоло Роверси ба Патрик Демаршелье нарын гэрэл зургийн модель нь болсон байлаа. Зарим зургийг шилэн үзүүлж байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-25 180.235.169.18

neg yum helehed er ni setgegdel bichij bga nuhduud bas l sogtuu yum uu ene yeneg ivan hend hamaatai yum be genuu tegeed yaah gej songood unshsanaa oilgoogui yvaa yum uu

Avatar

sETGUULCHEE ERUULJUULEECHEEE 2010-05-25 192.218.116.10

eNE SETGUULCH SOGTUU BICHSEN BHAA eNE NEEREE BUH MEDEEGEE INGEJ ALJ BH YUM ARAI DENDNEE

Avatar

Зочин 2010-05-25 202.126.92.7

сүүлрүүгээ нэгл хачин болоод явчлаа шүү бүр толгой эргэчихлээ

Avatar

Зочин 2010-05-25 202.55.191.22

suuldee yu bolood yavchihvaasogtuu setguulchuu dee

Avatar

äîðæ 2010-05-25 203.169.55.226

ýíý îðîñ áèäýíä ÿìàð õàìàà áàéíà

Avatar

hi 2010-05-25 202.70.45.238

Orchullga mash muu boljee Heleh ug alga

Avatar

Зочин 2010-05-25 203.169.48.121

MEDVEDEV TEGEED ENE VODYANOVA 2 YASAN GEJ YUN 2 UUR YUM XOLIOD BICHEED BGAAN BEE

Avatar

Зочин 2010-05-25 202.180.218.254

9109-0002 9109-6688 9662-9662 9595-9696 9602-9999 dugaaruud zarna Utas96-77-88-99

Avatar

Зочин 2010-05-25 93.88.184.11

hend hamaatai yum ene teneg ivan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж