Шилдэг бүтээлийн уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Шилдэг бүтээлийн уралдаан зарлажээ

Монгол Улсын ЭМЯ, Италийн АИФО төрийн бус байгууллага, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд тулгуурлан сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөр, “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагаас нийт сонины сэтгүүлчдийн дунд энэ сарын 25-наас ирэх долдугаар сарын 1-ны хооронд шилдэг бичлэгийн уралдаан зарлажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд тулгуурлан сэргээн засах хандлагын тухай ойлголтыг олон нийтэд хүргэх, НҮБ-аас батлан гаргасан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенцийг сурталчилан таниулж, түүнийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын төр засаг, төрийн бус байгууллагуудын зүгээс хийж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэхийн тулд нийгэм хамт олонд тулгуурлан сэргээн засах чиг хандлагыг хэрхэн ашиглаж байгаа талаар мэдээлэх зорилготой аж.

 Уралдаанд оролцох сэтгүүлчид дээр дурдсан зорилгыг агуулсан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааг сурталчилан таниулсан, тэдний сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх эрхийн талаар хөндсөн, нийгмийн хамгаалал, хүний эрх, ялгаварлан гадуурхахгүй байх үзэл санааг агуулсан сурвалжлага, ярилцлага, тэмдэглэл, хөрөг найруулал гэх мэт сэтгүүл зүйн бүх төрөл жанраар бэлтгэж, сонинд хэвлэгдсэн хоёроос доошгүй бүтээлийг ирүүлэх юм байна.   

Уралдаанд ирүүлэх бүтээлийг хэвлүүлсэн сонин хэвлэлийн хамт ирэх долдугаар сарын 1-ний 16.00 цагаас өмнө “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагын хаягаар явуулах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг  99773800, 99717462 утсаар болон oyuniidarhlaa@yahoo.com хаягаар авах боломжтой юм байна.

 П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж