Худалдаа үйлчилгээний газруудыг шалгав

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Худалдаа үйлчилгээний газруудыг шалгав

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монгол Улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай”, “Хүнсний тухай”, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулиуд болон “Худалдааны газар, түүний үйлчилгээ MNS 5021:2007 улсын стандарт, эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг тус тус шалгалаа.

Шалгалтаар  “Спирт бал бурам”ХХК ,”АПУ” ХХК, ”М Си Эс” ХХК зэрэг томоохон үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдэд өөрсдийн үйлдвэрлэдэг архи согтууруулах ундааны сурталчилгаа бүхий хаягнуудыг хийж өгсөн байжээ. Иймд  архи согтууруулах ундааны сурталчилгаа бүхий хаяг зурагт хуудас зэргийг шинэчлэн солих талаар зөвлөгөө өгсөн байна.

Түүнчлэн “Зарим нийлэг уутны хэрэглээг хориглох тухай” хуулийн хэрэгжилт худалдаа үйлчилгээний газруудад хангалтгүй хэрэгжиж байна гэж дүгнэжээ.

Одоогийн байдлаар “Миний дэлгүүр”, ”Боса”, “Макс”, ”Баясах трейд”, ”Алтан жолоо” “Нарантрейд” ХХК зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүд өөрийн нэр, хаяг, логотой нийлэг хальсан тор уутыг худалдаанд хэрэглэж хэвшиж байгаа бол гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд энэ хууль эхлл төдий байн гэж дүгнэжээ. 

Шалгалтын явцад худалдаа үйлчилгээний газруудад нийт 401 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчлийн 312 буюу 77.8%-ийг газар дээр нь арилгуулсан байна. 

Түүнчлэн “Худалдааны газар, түүний үйлчилгээ” MNS5021:2007 стандартын шаардлага үзүүлэлтийн дагуу бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар, эрүүл ахуйн  аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй  47 аж ахуйн нэгжид 3070.0 мян.төг, 10 албан тушаалтанд 560.0 мян.төрөгний нийт 3630,0 мян төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан аж.  Мөн Захирагчийн ажлын албанаас гаргасан  нэмэлт шаардлага буюу архи согтууруулах ундааны сурталчилгаа бүхий хаягтай дэлгүүрүүдэд хаягийг буулгах талаар мэдэгдэл тараасан байна. 

Шалгалтанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлийн хугацаа нь дууссан худалдаа үйлчилгээний 352 аж ахуйн нэгж хамрагдсанаас 273 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг сунгах, шинээр зургаан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгожээ. Харин стандартын шаардлага хангаагүй, үйл ажиллагаа нь зогссон буюу  үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн зэрэг  73 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөлийг хүчингүй болгох саналыг Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлсэн байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж