Сурах бичгийн чанар муу гэж дүгнэжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Сурах бичгийн чанар муу гэж дүгнэжээ

Нийслэлийн мэрэгжлийн хяналтын газраас Ерөнхий боловсролын сургуулиудад сурах бичгээр хангах эрх зүйн орчин болон   сурах бичгийн  эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэхэд хяналт шалгалт хийжээ. Ингэхдээ шинээр хэвлэгдэн түгээгдэж, хэрэглэгдэж байгаа сурах бичгийн чанар, агуулга стандарт нь шаардлага хангаж байгаа эсэх талаар зарим сургуулийн багш, сурагчдаас санал асуулгын судалгаа авсан аж.
Сурах бичгийн компаниудын хувьд, Экимто ХХК-д хэвлэгдсэн ном сурах бичиг  дасгал материал бага, хичээл хоорондын уялдаа холбоо сул, сургалтын сэдвүүд өгөөж муутай гэж дүнэгсэн байна. Харин Адмон, Мөнхийн үсэг, Бит пресс, Сод пресс, Урлах эрдэм ХХК-дын хэвлэгдэж гарсан номууд ерөнхийдөө  цаасны чанар, наалт муутай нуруу нь амархан салдаг, хавтас нимгэн, агуулга стандарт нь хуучин номоо гүйцэхгүй, дасгал ажил муу, байна гэж дүгнэсэн байна.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж