Номхон далайн конгрессын хуралдаан Улаанбаатарт болно

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Номхон далайн конгрессын хуралдаан Улаанбаатарт болно

Номхон далайн бүсийн стандартын конгресс /PASC/-ын 33 дугаар хуралдааныг энэ сарын 28-31-ны хооронд Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулах гэж байна. Тус хуралдааныг Стандартчилал, Хэмжилзүйн газраас зохион байгуулж байгаа ба энэхүү хуралдаанд 24 орны 80 гаруй төлөөлөгчид оролцох аж.
Энэ өдрүүдэд гишүүн орнуудын стандартын байгууллагуудын чадавхи, чанарыг сайжруулах, чөлөөт худалдааг дэмжих, олон улсын стандартчиллын үйл ажиллагааг дэлхий нийтийн хэрэгцээ, олон улсын худалдаанд нийцүүлэх, зөв зүйтэй зохицуулалтыг хангахад дэмжлэг болох ажлуудыг авч хэлэлцэх аж. Түүнчлэн орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, харилцаа хамтын ажиллаагааг үр дүнтэй болгох, стандартын байгууллагын үйл ажиллагааг бүсийн хэмжээнд бэхжүүлэх зорилготой гэнэ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж