Баяраар туршлагатай эмч нар ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Баяраар туршлагатай эмч нар ажиллана

Цагаан сарын баяр болж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас бүх шатны эмнэлэг, эмч ажилтнуудад аюулгүй ажиллагаа, тусламж үйлчилгээний чанар, үүрэг хариуцлагаа дээшлүүлэх зөвлөмж хүргүүллээ. Уг зөвлөмжид баяр ёслолын үеэр эмч мэргэжилтнүүд ажилдаа анхааралтай бэлэн байдалд ажиллахыг сануулжээ.

Учир нь эмч нарын хариуцлагагүй, байдлаас болж, дөнгөж төрсөн нярайг халуун усанд түлэх, унагааж паар мөргүүлэх, цаашлаад нярайн амь нас хохирсон явдал гарсан. Мөн ард иргэдийн хайхрамжгүй байдлаас болж, зарим өвчлөл хүндэрдэг тул анхаарал болгоомжтой ажиллахыг санууллаа.

Мөн сар шиний баярын өдрүүдэд ээлжийн эмчээр туршлагатай сайн эмчийг ажиллуулахыг үүрэг болгожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж