200 хуурамч архи хураажээ

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

200 хуурамч архи хураажээ

Сар шинийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийжээ. Уг шалгалтаар “Нарантуул” худалдааны төвийн орчимд үйлчилгээ явуулдаг “Шаргалжуут” хүнсний дэлгүүрээс 3-4 төрлийн 200 орчим хуурамч архи хураагдсан байна.

Уг архинуудыг ямар үйлдвэр хийсэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм байна.

С.СҮНДЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж