Асрамжийн хүүхдүүдэд ном бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Асрамжийн хүүхдүүдэд ном бэлэглэнэ

“Буман Энэрэлт сан” ТББ-аас санаачлан хүүхдийн баярыг тохиолдуулан “Өгөөмөр” асрамжийн төвийн хүүхдүүдэд  өнөөдөр ном бэлэглэнэ. Энэхүү сайн санааны үйлс нь “Эрхэм бэлэг-ном” аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа ба багачуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, цаашид бие даан өөрийгөө хөгжүүлэх, тодорхой зорилготой бүтээлч иргэн болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой аж.  
Сонирхуулахад, тус төвийг  нь Франц улсын иргэн Мари Франсуаз үүсгэн байгуулсан бөгөөд одоогоор 2-8 насны 24 хүүхэд амьдардаг байна. Үүнээс 2-6 насны 14, 7-8 насны 10 хүүхэд байдаг байна. 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж