Сул талыг нь харж нөхрөө сонго!

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Сул талыг нь харж нөхрөө сонго!

Бидний ихэнх нь, ирээдүйнхээ ханийг сонгохдоо юуны түрүүнд түүний
хамгийн сайн талыг нь олж хардаг. Тэгээд л яах ийхийн зуургүй шууд л
гэрлэж орхино. Гэтэл яг үүнд л бидний хамгийн том алдаа оршдог гэдгийг
та мэдэх үү? Бас энэ гэнэн үйлдлийн яг эсрэгээр нь сонголтоо хийх ёстой
гээд зөвлөчихвөл та яах вэ.

Ирээдүйн нөхрийнхөө сул талыг сайтар судаlж мэдэх нь юу юунаас ч чухал.
Зөвхөн амраглахдаа гарамгай байвал түүний мөнгө хийж чаддаггүй нь яахав
гэж бодьё. Эсвэл үг дуу цөөтэй, хөгжилгүй атлаа таны хэлсэн болгоныг
ёсчлон биелүүлдэг дуулгавартай нэгэн байг. Мэдээж “таван хуруу тэгш”
өөгүй нэгэн гэж хаа байхав. Тэгэхээр аз жаргалтай сайн сайхан амьдрахын
уг үндэс нь өв тэгш хүнтэй суухад биш харин ирээдүйн ханийн чинь сул
талууд таны зан аашинд тохирч буй эсэх, дутууг тань нөхөж чадаж байгаа
эсэхэд л оршиж юм шүү дээ. Иймээс сонголтоо хийхэд тань дөхөм болох
үүднээс бид эр хүнийг зан чанар, дүр төрхөөр нь ангилж үзье.

Эмх цэгцгүй, заваандуу эр

Шинж тэмдэг:
Зоогийн газар хооллосныхоо дараа амны цаас хэрэглэхийн оронд шууд л
ханцуйгаараа амаа шудрах, сав л хийвэл шалан дээр юм алдаж унагах,
сандал болгон дээр хиртэй өмд цамцаа шидлэх, оймс, гутал нь хаа
хамаагүй хөглөрч хэвтэх зэрэг зуршилтай эрчүүд.

Засах
арга:

Ээжийг нь дуудаж өөрийнх нь уран бүтээлийг /хүүг нь/ харуулж үглүүлэх
Түүний эргэн тойронд аль болох цөөн эд зүйлс байлгах, эсвэл бүр гар
хүргэхгүйн тулд ахуйгаас хөндийрүүлэх. Хоосон шахуу өрөөнд байлгавал
дээр ч юм уу.

Ирээдүй:
Ийм эмх цэгцгүй заваан байгаад сурчихсан эрчүүд засрах нь тун ховор үзэгдэл.

Таарч тохирох эмэгтэй:
Хамгийн тохиромжтой хувилбар бол эр нөхрөөсөө илүү давсан эмх цэгцгүй,
хэнэггүй эмэгтэй. Эхнэрээ “өрсөлдөгч” гэж үзээд эмх цэгцтэй болж
магадгүй юм.
Эмх цэгцгүй байдлыг хошигнол болгож чаддаг эмэгтэй.
Хамгийн муу хувилбар бол цэвэрч нямбай, тэгш эрхийг эрхэмлэгч эмэгтэйтэй гэрлэх.


Дуу цөөнтэй, дуугүй эр

Шинж тэмдэг:
Утга төгөлдөр, бүтэн өгүүлбэрээр санаа бодлоо илэрхийлэх чадваргүй,
амандаа бувтнах маягаар хаяа нэг үглэх бөгөөд зөвхөн инээмсэглэх
төдийхнөөр дотор санаагаа гаргадаг эрчүүд

Засах арга:
Түүнийг өөрийг нь түрүүлэн ам нээж, яриа өрнүүлтэл нь яг адилхан амаа
хамхиад дуугүй байх. Ийм маягаар дуугүй байхын зовлонг өөрт нь
мэдрүүлэх.
Эсвэл танаас залхаж бүр давж гарч ярьдаг болтол нь тасралтгүй шулганах.

Ирээдүй:
Ийм ааш араншинтай эр хүн хэзээ ч танд сэтгэлээ нээхгүй л болов уу даа.

Таарч тохирох эмэгтэй:
Телевизийн хөтлөгч, сэтгэл судлаач, жүжигчний мэргэжилтэй эмэгтэйчүүд
илүүтэй тохирно. Өдөржингөө ярьсаар бүр ядарч орхидог иймэрхүү
мэргэжилтэй эмэгтэйчүүдэд гэртээ дуу цөөтэй нөхрийнхөө дэргэд анир
чимээгүйхэн амарч суух нь жаргал биз дээ.
Найз нөхөд, хамаан саднууд нь маш яриасаг, чалчих дуртай эмэгтэй.

Харамч эр

Шинж тэмдэг:
Өөртөө шинэ хувцас худалдаж авахаасаа хүртэл гар татна. Цайллага
дайллагад уригдсан ч явдаггүй. Зоогийн газар, нисэх онгоц болон зочид
буудалд үнэгүй олгодог жижиг ууттай нэг удаагийн сахар, цай, саван
сойз, углааш зэргийг бүгдийг нь хамаад авчихдаг араншин бүхий эрчүүд.

Засах арга:
Аз дайрч сугалаагаар асар их мөнгө хожих тохиолдолд л засарна. Мэдээж
ийм аз “ тэнгэрээс од шүүрэх “ мэт ховор тохиолдох биш үү.

Ирээдүй:
Харамч хүн хэзээ ч “эмчлэгдэхгүй”. Гэхдээ ийм хүн танаас түрүүлж “мөнх
бусыг үзүүлбэл” танд багагүй их өв хөрөнгө үлдээнэ. Харин та санаа
зовох зүйлгүй үрж болох нь.

Таарч тохирох эмэгтэй:
Адилхан харамч эмэгтэй.
Илүү дутуу юм хүсдэггүй, багахан хэрэгцээгээр амьдраад сурчихсан эмэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж