
Харин үүний дараа Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаанаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхий саналаар мөн дэмжигдсэн юм. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны гишүүн Ж.Энхбаяр тогтоолын төслийг хойшлуулах горимын санал гаргасан ч дэмжигдээгүй юм. Тиймээс байнгын хорооны 11-9 гишүүн дэмжиж маргаашийн чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэн гишүүдийн олонхи дэмжсэн юм. Ийнхүү чуулганы хуралдаанаар маргааш Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэх юм. УИХ-ын чуулганы хуралдаан марааш 10.00 цагт хуралдах юм.