Гар хөл амны өвчин газар авсаар байна

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Гар хөл амны өвчин газар авсаар байна

Гар, хөл, амны өвчин дахин дэгдэж, нийслэл төдийгүй хөдөө орон нутагт газар авсаар байна. Сүүлд ирсэн мэдээгээр улсын хэмжээнд 727 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс нийслэлд 403, орон нутагт 324 бүртгэгджээ.

 \ Дорнод-180, Дорноговь-56, Сэлэнгэ-26, Орхон-12, Төв-8, Архангай, Дундговь-2, Хөвсгөл, Завхан-1 \

Гар хөл амны өвчнөөр 0-10 насны хүүхдүүд зонхилон өвчилж байгаагийн дотор 85,2 хувь нь  нь 0-4 насныхан аж.

Халдвар авсан хүүхдүүдийн  83,5 хувь  нь гэрээр өрхийн эмчийн хяналтанд хөнгөн хэлбэрээр эмчлүүлж байгаа бол  ХӨСҮТ-д 35 хүүхэд хэвтэн эмчлүүлж  байгаа аж. Тус эмнэлгийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд хавсарсан халдвартай эмчлүүлж байгаа нэг хүүхэд байгаа юм байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж